x

Иргэдээ хил дамнан чөлөөтэй хөдөлмөр эрхлэх боломжтой болголоо

Энэ оны аравдугаар сарын 1-нээс эхлэн Чөлөөт хөдөлгөөний тухай хэлэлцээр Карибын тэнгисийн дөрвөн оронд хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр боллоо.

Барбадос, Белиз, Сент Винсент ба Гренадин, Бүгд Найрамдах Доминикан Улсын иргэд энэ 4 улсын алинд ч оршин суух зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлж, түр хугацаагаар оршин суух эрхтэй болжээ.

Энэхүү хэлэлцээр нь Карибын тэнгисийн Нийгэмлэг (Caricom)-ийн гишүүн 15 улсын дунд олон жил яригдсан, ажил, үйлчилгээ, бизнесийн салбаруудын чөлөөт хамтын ажиллагаа бүхий Caricom Single Market and Economy (CSME) хөтөлбөрийн хүрээнд өргөжиж байгаа үйл явц юм.

Барбадосын Caricom дахь төлөөлөгч Дэвид Комиссонг хэлэхдээ энэ гэрээ зөвхөн хөдөлмөрийн эрх чөлөөг хангах бус Карибын орнуудын соёл, эдийн засгийн интеграцчилал, нэг зах зээл, нэг эдийн засаг бий болгох зорилготой хэмээн мэдэгджээ.

Хэлэлцээрт нэгдэх улсуудын иргэд, тэр дундаа хөдөлмөр эрхэлж буй иргэд, боловсролтой залуус энэхүү боломжийг өндрөөр үнэлж байна. Харин зарим нь, нийтлэг үйлчилгээ буюу эрүүл мэндийн салбарын ачаалал нэмэгдэх, ажил эрхлэлтэд “хүртээмжийн өрсөлдөөн” бий болох зэрэг сөрөг нөлөө үүсэхээс болгоомжилж буй талаараа илэрхийлжээ.

Түүнчлэн төлөөлөгч Дэвид Комиссонг чөлөөт хөдөлгөөний схем нь бүс нутагт илүү их боломжийг олгоно хэмээн найдаж байгаагаа илэрхийлж “Карибын улс орнууд Хойд Америк, Европ руу цагаачлах хүмүүсийн тоог цөөлөх сонирхолтой байдаг, ялангуяа эдгээр цагаачдын дийлэнх нь өндөр боловсролтой, бэлтгэгдсэн залуучууд байдаг тул тэднийг дотооддоо ажиллаж, үндэсний хөгжилд хувь нэмрийг нь оруулахын тулд эх орондоо байлгах хэрэгтэй. Эдгээр залуучуудыг эх оронд нь амьдруулж, Карибын тэнгисийн бүс нутгаа хөгжүүлэхийн тулд бидний хийж чадах зүйл бол зөв чиглэлд хамтдаа алхах юм" гэжээ.

Эх сурвалж: ГИХГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (197.211.63.5)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу
    2025 оны 10 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 14 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 23 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 45 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 1 цаг 16 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 1 цаг 38 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 1 цаг 44 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 1 цаг 59 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 2 цаг 10 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 2 цаг 17 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 2 цаг 23 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 2 цаг 28 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 2 цаг 34 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 2 цаг 37 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 2 цаг 41 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 2 цаг 43 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 цаг 46 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 2 цаг 51 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 2 цаг 54 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 20 цаг 41 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 20 цаг 46 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top