x

Сэргээгдэх эрчим хүчний өсөлт түүхэн дээд түвшинд хүрсэн ч уур амьсгалын зорилт биелээгүй

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл өнгөрсөн онд түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн боловч дэлхийн улс орнууд сэргээгдэх эрчим хүчний салбарт тавьсан зорилтоо биелүүлэх боломжгүй байна гэж Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн /IRENA/ мягмар гарагт танилцуулсан тайланд дурджээ. 

IRENA бол дэлхийн 169 орон болон Европын Холбоог багтаасан засгийн газар хоорондын агентлаг юм. Сэргээгдэх эрчим хүчний шинээр суурилуулсан хүчин чадал 2024 онд ойролцоогоор 582 гигаваттаар буюу өмнөх оныхоос 15.1 хувиар өссөн байна. Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт боловч улс орнууд жил бүр 16.6 хувиар өсгөх зорилтод хүрэхэд хангалтгүй гэдгийг IRENA-гийн тайланд онцолжээ.

2023 онд АНЭУ-ын Дубай хотноо болсон НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх COP28 бага хурлын үеэр сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг долоон жилийн дотор 11.2 тераваттад хүргэх зорилт тавьсан юм. Тайланд дурдсанаар, 2030 он гэхэд уг зорилтод хүрэхийн тулд жилд 1.122 тераватт нэмэлт эрчим хүч шаардлагатай. Тераватт нь 1000 гигаватттай тэнцдэг.

Дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмд тогтоон барих чиглэлд дэлхийн улс орнууд хангалттай хурдан арга хэмжээ авч чадахгүй байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш анхааруулжээ. “Сэргээгдэх эрчим хүчийг хурдан суурилуулдаг, олборлодог түлшнээс хямд байгаа нь өсөлтийг авчирч, ажлын байрыг нэмэгдүүлж, эрчим хүчний үнийг бууруулж байна. Гэвч 1.5 хэмийн зорилгыг биелүүлэх боломж багасаж байна” гэж НҮБ-ын тэргүүн мэдэгдсэн байна.

“Бид хүн бүрийн төлөө, хаа сайгүй эрчим хүчний шилжилтийг ахиулж, өргөжүүлж, хурдасгах ёстой” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ. 2015 онд болсон COP21 бага хурлын үеэр гарын үсэг зурсан Парисын хэлэлцээрт дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.5 хэмээс хэтрүүлэхгүйгээр тогтоон барих зорилт тавьсан юм. Өнгөрсөн онд дэлхийн агаарын температурын урт хугацааны өсөлт 1.3 хэм байсан гэж судлаачид тооцолжээ. НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх ээлжит бага хурал /COP30/ ирэх 11 дүгээр сарын 10-нд Бразилын Белем хотод болно.

Эх сурвалж: DW

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у...
Top