x

Мадагаскарын Ерөнхийлөгч оргон гарсны дараа цэргийнхэн төрийн эрхийг авлаа

Мадагаскарын цэргийнхэн төрийн эрх мэдлийг цэргийн зөвлөлийн хяналтад шилжүүлснээ зарлажээ. Тус зөвлөлд цэрэг, жандарм болон үндэсний цагдаагийн төлөөлөл багтсан байна.

Энэ үйл явдал Мадагаскарын Ерөнхийлөгч Андри Разуэлина хилийн чанад руу зугтан гарсан тухай мэдээлэл гарснаас нэг хоногийн дараа болж байна. “Бид төрийн эрхийг өөрсдийн гарт авлаа” гэж хурандаа Майкл Рандрианирина үндэсний радиогоор мэдэгджээ.

Үндсэн хуулийн хэрэгжилтийг түр зогсоосноос гадна, Мадагаскарын парламентын доод танхимаас (Үндэсний ассамблей) бусад бүх төрийн байгууллагыг тараасан байна. Төрийн эрхийг цэргийнхэнд шилжүүлсэн тухай зарлахаас хэдхэн минутын өмнө Үндэсний ассамблейд Разуэлинаг ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулах санал хураалт болж, депутатууд түүнийг огцруулахыг дэмжсэн байна. 

Цэргийн зөвлөлд мөн 2009 оны төрийн эргэлтээр Андри Разуэлинаг төрийн эрхэнд гарахад тусалсан цэргийн элит анги нэгтгэл болох CAPSAT-ын гишүүд багтжээ.

А.Разуэлина олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалын үеэр аравдугаар сарын 12-нд Францын цэргийн онгоцоор эх орноосоо гарч явсан тухай өчигдөр мэдээлсэн. Францын “RFI” радиогоор мэдээлснээр, тэрбээр эх орноосоо явах талаар Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой зөвшилцсөн ажээ. 

Мадагаскарын Ерөнхийлөгч хилийн чанад руу зугтан гарсан гэдгийг парламент дахь сөрөг хүчний удирдагч Ситен Рандрианасолониаико баталжээ. “Бид ерөнхийлөгчийн засаг захиргааныхантай ярьсан. Ерөнхийлөгч эх орноо орхин явсан гэдгийг тэд баталсан” гэж тэрбээр “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Түүний хэлснээр, А.Разуэлина армийн анги нэгтгэлүүд жагсагчдын талд орсны дараа эх орноосоо зугтахаар шийджээ. 

Харин А.Разуэлина 13-ны орой “Facebook”-ээр дамжуулан ард түмэндээ хандаж үг хэлэхдээ, огцрохгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр мөн улс орноо орхин явсан болохоо баталж, энэ шийдвэрийг амь насаа хамгаалах зорилгоор гаргасан гэж тайлбарласан байна. Одоо хаана байгаагаа тэрбээр хэлээгүй байна. Сөрөг хүчнийхэн түүнийг огцруулж, хариуцлага тооцохын тулд парламентын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ. 

Эх сурвалж: DW

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 9 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 14 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 17 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 21 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 1 цаг 26 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 1 цаг 35 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 1 цаг 57 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 2 цаг 28 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 2 цаг 50 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 2 цаг 56 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 3 цаг 11 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 3 цаг 22 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 3 цаг 29 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 3 цаг 35 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 3 цаг 40 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 3 цаг 46 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 3 цаг 49 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 3 цаг 53 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 3 цаг 55 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 3 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top