x

Сөүл хот цөмийн зэвсгийн цохилтод тэсвэртэй хоргодох байр барина

Өмнөд Солонгосын нийслэл хотод цөмийн зэвсгийн цохилтод тэсвэртэй газар доорх хоргодох байрыг анх удаа энгийн иргэдэд зориулан барихаар төлөвлөж байгаа тухай “The Korea Herald” сонинд мэдээлжээ.

Газар доорх хоргодох байр нь Сөүл хотод барих орон сууцны цогцолборын газар доорх хэсгийн гурван давхарт байрлах ба гаднаас учрах цөмийн, биологийн болон химийн аюулаас хамгаалах зориулалтаар баригдах ажээ. Нийт 2147 хавтгай дөрвөлжин метр талбайтай байх тус хоргодох байрт агааржуулалт, усан хангамж болон бохир усны систем суурилуулах бөгөөд 1020 хүн хоёр долоо хоногийн турш хоргодох боломжтой гэнэ. Энх цагт уг байрыг нийтийн фитнесс төвийн зориулалтаар ашиглах ажээ. 

Энэ бол “хотын эрх баригчид иргэдэд зориулан бие даан барих цөмийн зэвсгийн цохилтоос хамгаалах анхны хоргодох байр юм” гэж “The Korea Herald” сонинд онцолжээ. Барилгын ажлыг 2028 он гэхэд дуусгахаар төлөвлөсөн байна. Одоогоор 16 байр бүхий орон сууцны цогцолборын зураг төсөл 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. 

Сөүлд төдийгүй Өмнөд Солонгост их буугаар буудах эсвэл агаарын довтолгооны үед ашиглах иргэний хамгаалалтын хоргодох байрууд хаа сайгүй байдаг. Улс даяар байгаа 18 мянган ийм байгууламжийн цөөн хэд нь л үй олноор устгах зэвсэг хэрэглэснээс үүдэлтэй хор уршгаас хамгаалж чадахаар баригдсан гэж өндөр барилгын доор хоргодох байр барихаар төлөвлөж байгаа тухай хамгийн түрүүнд мэдээлсэн "Seoul Shinmun" сонинд бичсэн байна. Ганнам дүүргийн зарим тансаг зэрэглэлийн орон сууцанд цөмийн бөмбөгдөлтөөс хамгаалж чадахаар бат бөхөөр хийгдсэн хоргодох байрууд байдаг хэдий ч тэдгээр нь “нийтийн зориулалттай биш” гэдгийг тус сонинд онцолжээ.

Хотын удирдлагууд цөмийн, биологийн болон химийн зэвсгийн довтолгооноос хамгаалах иргэний хамгаалалтын хоргодох байр барих ажлыг “Сөүлийн хамгаалалт-2030” хөтөлбөрийн хүрээнд тавьсан гол зорилт гэж тодорхойлоод хоргодох байр барих болсны шалтгаан нь дэлхий дахинд үүсээд буй тогтворгүй байдал, мөн Умард Солонгосоос ирж болзошгүй аюултай холбоотой гэжээ. 

Эх сурвалж: The Korea Herald

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 7 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 12 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 15 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 19 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 1 цаг 24 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 1 цаг 33 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 1 цаг 55 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 2 цаг 27 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 2 цаг 48 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 2 цаг 54 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 3 цаг 9 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 3 цаг 20 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 3 цаг 27 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 3 цаг 33 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 3 цаг 38 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 3 цаг 44 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 3 цаг 47 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 3 цаг 51 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 3 цаг 53 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 3 цаг 57 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top