x

Трамп, Зеленский нар батлан хамгаалахын асуудлаар уулзана

АНУ-аас алсын тусгалтай зэвсгийг Украинд нийлүүлэх асуудлыг хэлэлцэхээр энэ долоо хоногт Вашингтоныг зорино гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Киевт алсын тусгалтай “Tomahawk” пуужин илгээж магадгүй гэж ОХУ-д анхааруулснаас нэг өдрийн дараа тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна. 

Д.Трамптай хийх уулзалт баасан гарагт болж магадгүй гэж Украины төрийн тэргүүн мэдэгдээд, батлан ​​хамгаалах, эрчим хүчний компаниуд болон Конгрессын гишүүдтэй уулзана гэдгээ нэмж дурджээ. “Орост үргэлжлүүлэн шахалт үзүүлэхийн тулд агаарын довтолгооноос хамгаалах, алсын тусгалтай зэвсгийн хүчин чадавхын талаар голчлон хэлэлцэх болно” гэж В.Зеленский хэллээ.

Тэрбээр мөн Оросын бөмбөгдөлтөд тасралтгүй өртөж буй Украины цахилгаан, хийн сүлжээнүүдийг хамгаалахын тулд АНУ-аас нэмэлт тусламж хүсэх болно гэв. Ням гарагт Д.Трамптай утсаар “маш үр дүнтэй” яриа өрнүүлсэн гэж Украины төрийн тэргүүн мэдэгдсэний дараа энэхүү айлчлал болох гэж байна. “Хэрэв Москва ойрын хугацаанд дайныг зохицуулахгүй бол алсын тусгалт “Tomahawk” пуужинг Украинд илгээж магадгүй” гэж Д.Трамп Орост анхааруулсан юм. Ийм пуужингууд нь Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөх боломжийг Украинд олгоно.

АНУ-аас Украинд “Tomahawk” далавчит пуужингуудыг нийлүүлж болзошгүй байгаад “ихэд санаа зовниж” байгаагаа Москва илэрхийлжээ. Украинд алсын тусгалт пуужин нийлүүлэх нь Москва, Вашингтоны харилцаанд ноцтой хохирол учруулна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрөө өмнө нь хэлж байсан удаатай.

Эх сурвалж: AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 1 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 3 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 5 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 7 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 10 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 26 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 28 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 35 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 35 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 1 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 2 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 3 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 8 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 9 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 10 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 16 цаг 11 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 16 цаг 13 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 18 цаг 23 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 18 цаг 25 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 18 цаг 27 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top