x

Мадагаскарт улс төрийн хямрал гүнзгийрч, Ерөнхийлөгч эх орноосоо зугтав

Мадагаскарын Ерөнхийлөгч Андри Разуелина өөрийнх нь удирдлагад олон нийт дургүйцэх нь ихэссэний дараа ням гарагт эх орноо орхин явсан тухай хэвлэлүүд мэдээлжээ. 

А.Разуелина улс орноо орхин явсан болох нь даваа гарагт батлагдсан бөгөөд цэргийн гол фракцын дэмжлэгийг алдсаны дараа ийм үйл явдал болсон байна. Тэрбээр өөрийнх нь эсрэг төрийн эргэлт хийхийг турхирсан гэж тус фракцын зарим гишүүнийг буруутгаж байжээ.

Ерөнхийлөгчийг эх орноосоо явсан тухай мэдээг сөрөг хүчний удирдагч Сайтни Рандрианасолониайко баталжээ. Тэрбээр "Reuters" агентлагт өгсөн тайлбартаа ерөнхийлөгчийн ажлын албаны ажилтнуудтай хийсэн яриагаа эш татан татсан байна. 

“Ерөнхийлөгч эх орноо орхин явсан, бид ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнуудтай утсаар холбогдоход тэд түүнийг эх орноо орхин гарсан гэдгийг баталсан” гэж С.Рандрианасолониайко хэлээд, А.Разуелина одоо хаана байгаа нь тодорхойгүй байна хэмээн нэмж хэлжээ.

А.Разуелинаг огцрохыг шаардсан залуучуудын жагсаал сүүлийн хэдэн долоо хоногийн турш үргэлжилсний дараа тэрбээр улс орноо орхин явсан байна. Ерөнхийлөгчийн Тамгын газраас өмнө нь түүнийг улс орондоо байгаа гэж мэдэгдэж байв. Өдгөө 51 настай тэрбээр лхагва гаргаас хойш олны өмнө гараагүй байна.

2014 онд Францын иргэн болсон А.Разуелина Ерөнхийлөгч Эммануэл Макронтой байгуулсан гэрээний дагуу Францын цэргийн нисэх онгоцоор эх орноосоо явсан гэж Францын хэвлэлүүд мэдээлжээ. Харин даваа гарагт Египетэд үг хэлэх үеэрээ Э.Макрон Францын тал А.Разуелинаг зугтахад тусалсан эсэхийг батлаагүй бөгөөд зөвхөн “Мадагаскарт үндсэн хуулийн дэг журмыг хадгалах ёстой” гэж мэдэгдсэн байна.

А.Разуелинагийн ажлын албанаас түүнийг даваа гаргийн 19:00 цагт ард түмэндээ хандаж үг хэлнэ гэж мэдэгдсэн боловч “цэргийнхний бүлэг төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслийг хяналтдаа авна гэж заналхийлсэн” учир тэрбээр хоёр ч удаа мэдэгдэл хийхээ хойшлуулахаас өөр аргагүйд хүрсэн гэжээ. Түүний багийнхан асуудлыг шийдэхийн тулд хэлэлцээ хийж байгаагаа мэдэгдсэн боловч өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв 4 мин Хотын дарга Б.Пүрэвдагва үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов 9 мин Цэргийн наадамд хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, бадрангуй чимэг нэмлээ 16 мин УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг хоёр бүрэн эрхийн хугацаагаар хязгаарлах хуультай болъё 33 мин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Уржигдар 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Уржигдар 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Уржигдар 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Уржигдар 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 2026-06-05 Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 2026-06-05 Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 2026-06-05 Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 2026-06-05 Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 2026-06-05 “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 2026-06-05 Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 2026-06-05 Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 2026-06-05 Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 2026-06-05 Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 2026-06-05 Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 2026-06-05 Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 2026-06-05
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top