x

Израил, ХАМАС-ын мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээр баталгаажив

Израил, ХАМАС-ын хэлэлцээнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэгч дөрвөн улс болох АНУ, Египет, Катар, Туркийн удирдагчид Египетийн Шарм-эль-Шейх хотод өчигдөр болсон дээд түвшний уулзалтын үеэр Газын зурваст гал зогсоох тухай хэлэлцээрийг албан ёсоор баталгаажуулсан хамтарсан тунхаг гарын үсэг зуржээ.

“Бид хамтдаа хүн бүрийн боломжгүй гэж бодож байсан зүйлд хүрлээ. Эцэст нь Ойрх Дорнодод энх тайван тогтлоо” хэмээн Д.Трамп дээд хэмжээний уулзалтад цугласан дэлхийн 20 орчим улсын удирдагчдын өмнө хэлсэн үгэндээ мэдэгдсэн байна.

Д.Трампын хэлснээр уг баримт бичигт Газын зурваст хоёр жилийн өмнө эхэлсэн Израил, ХАМАС-ын дайныг дуусгахад чиглэсэн цаашдын алхмуудын тухай “дүрэм журам, заалт”-уудыг нарийвчлан тусгасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч тунхагт гарын үсэг зурсан өдрийг “дэлхий дахин болон Ойрх Дорнодын хувьд ер бусын гайхамшигтай өдөр” хэмээн тодорхойлжээ. 

Газын зурваст дайныг зогсоох 20 зүйл бүхий төлөвлөгөөгөө Д.Трамп есдүгээр сарын сүүлчээр танилцуулсан билээ. Уг төлөвлөгөөний эхний үе шат хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд ХАМАС бүлэглэлийн барьцаанд хоёр гаруй жилийг өнгөрүүлсэн Израилын иргэд бүгд эх орондоо ирсэн бол Израилын тал хариуд нь шоронгуудад нь хоригдож байсан 2000 шахам палестинчуудыг суллажээ. Хэлэлцээрийн хоёр дахь үе шат нь эхний үе шаттай уялдаатай тул хэлэлцээ аль хэдийн явагдаж байна гэж Д.Трамп мэдэгдсэн байна.

Шарм-эль-Шейхийн дээд хэмжээний уулзалтад Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Италийн Ерөнхий сайд Жоржия Мелони, Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас, Иорданы хаан Абдулла, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Армений Ерөнхий сайд Никол Пашинян зэрэг удирдагчид оролцжээ. 

Харин Израил болон ХАМАС-ын төлөөлөгчид уг уулзалтад оролцоогүй байна. Д.Трамп Египетэд очихоосоо өмнө Израилд айлчилж, Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзжээ. Тэрбээр Израилын Ерөнхий сайдыг тунхагт гарын үсэг зурах ёслолд оролцохыг урьсан боловч Б.Нетаньяху удахгүй еврейчүүдийн баяр болох гэж байгаа тул татгалзсан байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 8 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 13 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 16 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 20 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 1 цаг 25 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 1 цаг 34 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 1 цаг 56 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 2 цаг 27 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 2 цаг 49 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 2 цаг 55 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 3 цаг 10 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 3 цаг 21 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 3 цаг 28 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 3 цаг 34 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 3 цаг 39 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 3 цаг 45 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 3 цаг 48 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 3 цаг 52 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 3 цаг 54 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 3 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top