x

Трамп Ойрх Дорнодод айлчилж, гал зогсоох хэлэлцээрийг дэмжлээ

АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал зогсоож, барьцааны хүмүүсийг суллахаар болсныг сайшааж, тогтворгүй бүс нутагт бат бөх энх тайван тогтоох боломжийг ашиглахыг Ойрх Дорнодын холбоотнууддaa уриалахаар Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт Израил, Египетийг зорьжээ.

2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэл Израил руу гэнэтийн дайралт хийснээс үүдэлтэй дайныг бүрмөсөн зогсоох зорилготой Д.Трампын хэлэлцээрийн эхний үе шатыг Израил болон ХАМАС-ын талууд хэрэгжүүлж эхлээд буй эмзэг цаг мөчид энэхүү айлчлал болж байна.  

Д.Трамп Ойрх Дорнодын бүс нутгийг өөрчлөх, Израил болон Арабын хөрш орнуудын хооронд удаан хугацаанд үргэжилсэн түгшүүртэй харилцааг сэргээх боломж бий гэж үзэж байна. “Дайн дууссан” гэж Д.Трамп Газын зурвасаас барьцааны хүмүүсийг суллахаас өмнөхөн тус бүс нутаг руу хамт явж буй сэтгүүлчдэд хэлжээ.

“Хүмүүс дайнаас залхаж байна гэж бодож байна” хэмээн тэрбээр хэлээд, энэ шалтгаанаар гал зогсоох тохиролцоо хүчин төгөлдөр хэрэгжинэ гэдэгт итгэж байгаагаа онцлон хэлсэн байна. Бүгд найрамдах намаас сонгогдсон Ерөнхийлөгч хэлэхдээ, Газа дахь ХАМАС, Ливан дахь Хезболла зэрэг Ираны гар хөл болсон хүмүүсийг устгахад өөрийнх нь засаг захиргаа дэмжлэг үзүүлсний дүнд энэ цаг мөч ирснийг дурджээ.

Араб болон лалын шашинт улсууд Израил-Палестины хооронд олон арван жил үргэлжилсэн мөргөлдөөнийг шийдвэрлэхэд дахин анхаарлаа хандуулж, АНУ-тай харилцаагаа гүнзгийрүүлж байгаа тул зорилгодоо хүрэхэд ойртож байна гэж Цагаан ордон мэдэгдсэн байна.

Д.Трамп бүс нутгийн чинээлэг тоглогчдыг дайны хөлд сүйдсэн Газын зурвасыг сэргээн босгох ажилд манлайлан оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн боловч энэхүү үйл хэрэгт олон жил шаардагдахыг хүлээн зөвшөөрчээ. Энэ оны хоёрдугаар сард Д.Трамп Газын зурвасыг “Ойрх Дорнодын Ривьера” болгон дахин хөгжүүлэх боломжтой гэж хэлж байлаа. Харин ням гарагт “Air Force One” онгоцонд энэ талаар ярихдаа тэрбээр илүү болгоомжтой хандсан байна.

Эх сурвалж: AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв 6 мин Хотын дарга Б.Пүрэвдагва үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов 11 мин Цэргийн наадамд хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, бадрангуй чимэг нэмлээ 18 мин УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг хоёр бүрэн эрхийн хугацаагаар хязгаарлах хуультай болъё 35 мин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Уржигдар 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Уржигдар 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Уржигдар 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Уржигдар 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 2026-06-05 Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 2026-06-05 Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 2026-06-05 Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 2026-06-05 Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 2026-06-05 “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 2026-06-05 Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 2026-06-05 Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 2026-06-05 Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 2026-06-05 Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 2026-06-05 Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 2026-06-05 Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 2026-06-05
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top