x

Умард Солонгос шинэ тив алгасагч “Hwasong-20” пуужинг танилцууллаа

Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн нам байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан цэргийн парадын үеэр шинээр зохион бүтээсэн тив алгасагч баллистик пуужинг /ICBM/ анх удаа танилцууллаа гэж тус улсын төрийн хэвлэлүүд бямба гарагт мэдээлжээ. 

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, “хамгийн хүчирхэг цөмийн стратегийн зэвсгийн систем” хэмээн тодорхойлсон шинэ ICBM-ийг Пёньян хотын Ким Ир Сений нэрэмжит талбайд баасан гаргийн орой болсон цэргийн парадын үеэр үзүүлсэн байна.

АНУ-ын эх газарт цохилт өгөх чадалтай “Hwasong-20” пуужинг үзүүлсэн нь тус улсын цөмийн хүчийг харуулах, цөмийн зэвсэгтэй гэдгээ бодитойгоор харуулах зорилгыг илтгэж байгаа бололтой. Умард Солонгосын тал намын ойн баярын үйл ажиллагаанд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев, Вьетнамын удирдагч То Лам тэргүүтэй гадаадын зочдыг урьсан байна.  

Өнгөрсөн сард KCNA шинэ өндөр хүчин чадалтай, хатуу түлшээр ажилладаг пуужингийн хөдөлгүүрийн туршилтын талаар мэдээлж, үүнийг шинэ үеийн “Hwasong-20” пуужинд ашиглана гэдгийг мэдээлж байлаа. Хөдөлгүүрийн туршилт нь ийм төрлийн ес дэх бөгөөд хөгжүүлэлтийн “сүүлчийнх нь” байсан гэж KCNA тухайн үед мэдээлж байв.

Баасан гаргийн цэргийн парадад мөн дайсны пуужингийн довтолгооноос хамгаалах системийг тойрч гарах зэвсэг болох дуунаас хурдан пуужингуудыг үзүүлсэн байна. Түүнчлэн стратегийн далавчит пуужин, нисгэгчгүй онгоц хөөргөх төхөөрөмж, газар-агаар, газар-газар ангиллын пуужингуудыг мөн үзүүлсэн гэж төрийн хэвлэлүүд мэдээлжээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Бээжин хотноо есдүгээр сарын 3-нд болсон цэргийн томоохон парадын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай мөр зэрэгцэн зогсож, барууны эсрэг эв нэгдэлтэй байгаагаа харуулснаас сар гаруйн дараа энэ парад болсон байна. 

Эх сурвалж: Yonhap

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд 4.2 сая мал төллөж, хаврын тариалалтын бэлтгэл эхэллээ 11 мин УИХ-ын гишүүд Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 12 мин БНЭУ руу коксжих нүүрс туршилтаар тээвэрлэх асуудлыг хэлэлцлээ 17 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг цурамд оруулжээ 2 цаг 3 мин Нийслэлд барих трамвайн төслийн хоёрдугаар шугамын тендерийг зарлалаа 2 цаг 6 мин Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээр БНСУ-ын “Hanwha” групптэй хамтран ажиллана 2 цаг 10 мин Эрдэмтэд Дауны хам шинжийг эмчлэх боломжтой ген засварлах технологи боловсруулав 2 цаг 12 мин Үйлдвэрлэлийн осолд өртсөн иргэдэд үйлчлэх 19 сувилалтай гэрээ байгууллаа 2 цаг 21 мин Сьюзан Койл Австралийн хуурай замын цэргийн анхны эмэгтэй командлагч боллоо 4 цаг 37 мин Ормузын хоолойг хаах АНУ-ын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 4 цаг 39 мин Ерөнхий сайд Н.Учрал эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингийн нэмэгдлийг шинэчлэн тооцох үүрэг өглөө 4 цаг 40 мин Ерөнхий сайд Н.Учрал СOP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны хуралд оролцлоо 4 цаг 41 мин Мэдээлэл, технологийн үндэсний паркийн нөхцөл байдлыг УИХ-ын дэд хороогоор хэлэлцлээ 4 цаг 42 мин Ногоон нуур орчимд 5.5 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна 4 цаг 42 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод 4 цаг 49 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 4 цаг 49 мин Мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 цаг 51 мин Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхилж, шороон шуурга шуурахыг анхаарууллаа 4 цаг 54 мин U17 өсвөр үеийн сагсан бөмбөгийн УАШТ Дархан хотод эхэллээ 19 цаг 12 мин Прокурор 376 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 19 цаг 13 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Чойбалсангийн сэжигтэй үхэл Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Монголын тамирчид "Black Cup 2026" тэмцээнд БНХАУ-ын багтай ... Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүү... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигт эхний ялалтаа бай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн иргэдэд төрийн дээд одон,... Орос улс Ойрхи Дорнод болон Төв Азид нөлөөгөө алдав
Top