x

Филиппинд 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа цунамийн түгшүүр зарлалаа

Филиппиний Минданао мужид өнөө өглөө 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа тус улсын эрх баригчид цунамийн аюулын түгшүүр зарлалаа.

Газар хөдлөлтийн голомтоос 300 гаруй км-ийн зайд орших Индонезийн хойд нутгийн Сулавеси болон Палау мужуудад мөн цунамийн сэрэмжлүүлэг гаргасан байна. Индонезийн Геофизикийн агентлагаас эдгээр бүс нутагт цунамийн аюул нүүрлэж болзошгүй гэж мэдэгджээ.

Филиппиний зарим эргийн дагуу 3 хүртэлх метрийн өндөр давлагаа үүсэж болзошгүйг Номхон далайн цунамийн аюулаас сэрэмжлүүлэх төвөөс анхааруулсан байна. Харин Индонез болон Палаугийн зарим эрэгт нэг м-ийн өндөр давлагаа үүсэж болзошгүй байна.

Цунамийн эхний давлагаа орон нутгийн цагаар 11:43 цагаас өмнө ирж магадгүй бөгөөд хэдэн цагийн турш үргэлжилж болзошгүй гэж Филиппиний эрх баригчид мэдэгджээ. Тус улсын Галт уул, газар хөдлөлт судлалын хүрээлэн гамшигт нэрвэгдсэн мужуудын эрэг орчмын бүсэд амьдарч буй оршин суугчдаас “нэн даруй өндөр газар руу эсвэл эх газар руу явахыг” хүссэн байна.

Галт уул, газар хөдлөлт судлалын хүрээлэн мөн усан онгоц эзэмшигчдэд хөлгөө бэхэлж, далайн эргээс холдохыг зөвлөжээ. Харин хэдийн далайд гарсан усан онгоцнуудыг цаашид зөвлөгөө өгөх хүртэл эргээс зайдуу байх ёстой гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 1 цаг 18 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 1 цаг 25 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 30 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 3 цаг 10 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 3 цаг 19 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 3 цаг 28 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 3 цаг 33 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 3 цаг 52 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 4 цаг 12 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 4 цаг 17 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 4 цаг 22 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 4 цаг 28 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 4 цаг 48 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 5 цаг 35 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 6 цаг 19 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top