x

Израил гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд барьцааны хүмүүсийг суллахаар тохиролцжээ

ХАМАС бүлэглэлийнхний барьцаанд байгаа хүмүүсийг суллах тухай хэлэлцээрийг Израилын Засгийн газар баталсан талаар Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажлын албанаас өнөө өглөө мэдэгдлээ. 

Энэ бол гал зогсоох, Палестины хоригдлуудыг барьцааны хүмүүсээр солилцох тохиролцоог хэрэгжүүлэх гол алхам юм. Уг тохиролцоонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зуучлалаар хүрсэн билээ. Б.Нетаньяхугийн ажлын албанаас гаргасан товч мэдэгдэлд барьцааны хүмүүсийг суллах асуудалд голлон анхаарч, дайныг зогсоох Д.Трампын төлөвлөгөөний бусад хэсгийн талаар дурдаагүй байна.

Хэдийгээр олон асуултын хариу тодорхойгүй байсаар байгаа боловч талууд олон арван мянган палестинчуудын аминд хүрч, Газын зурвасын ихэнх хэсгийг сүйрүүлж, Ойрх Дорнодод өөр бусад зэвсэгт мөргөлдөөнийг өдөөсөн дайныг зогсооход сүүлийн саруудынхтай харьцуулахад улам илүү ойртож байгаа бололтой.

Газын зурваст байгаа барьцааны хүмүүсийг даваа эсвэл мягмар гарагт суллана гэж Д.Трамп мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч пүрэв гарагт Цагаан ордонд Засгийн газрынхаа гишүүдтэй уулзаж, гал зогсоох хэлэлцээр болон Ойрх Дорнодыг зорих төлөвлөгөөнийхөө талаар ярьжээ. Тэрбээр Газын зурвасаас барьцааны хүмүүсийг суллах нь төвөгтэй үйл явц боловч даваа эсвэл мягмар гарагт явагдана гэж хэлсэн байна.

Гэхдээ мөргөлдөөн цаашид хэрхэх талаар, тэр дундаа Д.Трампын шаардсанчлан ХАМАС-ыг зэвсэггүй болгох, дайны хөлд нэрвэгдсэн нутаг дэвсгэрийн засаглал зэрэг маргаантай асуудлуудаар талууд ямар нэгэн ахиц дэвшил гаргах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

ХАМАС бүлэглэлийнхэн 2023 оны 10 дугаар сарын 7-нд Израил руу дайрснаар дайн эхэлсэн юм. Гэнэтийн дайралтын улмаас 1200 орчим хүн амиа алдсаны дийлэнх нь энгийн иргэд байсан бөгөөд 251 хүн барьцаалагдсан билээ. Үүний хариуд Израилын талаас явуулсан цэргийн ажиллагаа нь олон арван мянган палестинчуудын аминд хүрч, Газын зурвасыг сүйрүүлж, дэлхийн улс төрийг донсолгосон юм. Дайныг эсэргүүцсэн жагсаал дэлхий даяар өрнөж, Израилыг геноцид үйлдсэн хэмээн буруутгаж байгааг тус улсын эрх баригчид няцаасаар иржээ.

Эх сурвалж: AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 8 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 13 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 16 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 20 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 1 цаг 25 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 1 цаг 34 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 1 цаг 56 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 2 цаг 28 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 2 цаг 49 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 2 цаг 55 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 3 цаг 10 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 3 цаг 21 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 3 цаг 28 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 3 цаг 34 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 3 цаг 39 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 3 цаг 45 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 3 цаг 48 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 3 цаг 52 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 3 цаг 54 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 3 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top