x

Путин Тажикистанд төрийн айлчлалаа эхлүүлж, Төв Азийн удирдагчидтай уулзана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Тажикистанд хийх төрийн айлчлалаа лхагва гарагт эхлүүллээ. Гурван өдөр үргэлжлэх айлчлалынхаа үеэр тэрбээр хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан бусад улсын удирдагчидтай уулзахаар төлөвлөжээ.  

Украинд явуулж буй цэргийн ажиллагаатай нь холбогдуулан Барууны орнууд өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээ аваад байгаа энэ үед Оросын хувьд Тажикстан болон Төв Азийн бусад оронтой хийх худалдаа, хамтын ажиллагаа улам чухал болж байна.

В.Путин Тажикистаны нийслэл Душанбе хотод лхагва гарагт хүрэлцэн иржээ. Тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой хэлэлцээ хийснийхээ дараа Орос-Төв Азийн дээд хэмжээний уулзалт оролцоно. Уг уулзалтад мөн Казахстан, Киргиз, Туркменстан, Узбекистаны удирдагчид оролцох ажээ. Баасан гарагт тэдэнтэй Армени, Азербайжан, Беларусийн удирдагчид нэгдэх бөгөөд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсуудын эвсэл болох Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн (ТУХН) гишүүн орнуудын удирдагчдын өргөтгөсөн хуралдаанд оролцох юм.

Тажикастаны төрийн эрхийг 33 орчим жил барьж байгаа Э.Рахмон бол хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын удирдагчдын дундаас хамгийн удаан төрхийн эрхэнд байгаа хүн юм. Өдгөө 73 настай, колхозын дарга асан 1992 онд ЗХУ задран унасны дараах иргэний дайны дараа төрийн эрхэнд гарчээ. Эрх мэдэлд хүрснийхээ дараа тэрбээр өөрийнх нь засаглалыг эсэргүүцсэн бүх хүчнийг дарж, улмаар насан туршдаа эрх барих боломжийг нээсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлуулсан байна. В.Путин Оросыг 25 жил удирдаж байгаа бөгөөд тэрбээр мягмар гарагт 73 нас хүрчээ.

Афганистантай 1300 км урт зурвасаар хиллэдэг Тажикистаны нутагт ОХУ цэргийн баазаа байрлуулсаар байгаа юм.  

Тажикистан нь 2023 онд Путинийг баривчлах зөвшөөрөл олгосон Олон улсын эрүүгийн шүүхийн /ОУЭШ/ гишүүн улс юм. Гэсэн хэдий ч Оростой улс төр, эдийн засаг, цэргийн нягт харилцаатай энэ улсад түүнд баривчлагдах эрсдэл үгүй. ОУЭШ-д цагдаагийн хүчин байдаггүй бөгөөд баривчилгаанд гишүүн орнуудынхаа дэмжлэгт найдахаас өөр аргагүй байдаг. 2024 оны есдүгээр сард Путин ОУЭШ-ийн бас нэг гишүүн орон болох Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн боловч тус улс түүнийг баривчлах үүргээ биелүүлээгүй юм.

Лхагваг гарагт хүний эрхийн “Human Rights Watch” байгууллага Путинийг баривчлахыг Тажикистанд уриалаад, хэрэв баривчлахгүй байх аваас "Украинд үйлдэж буй Оросын цэргүүдийн гэмт хэргийн хохирогчдын зовлонг үл тоомсорлосон үйлдэл болно" гэж анхааруулжээ.

ОУЭШ-ийг ОХУ хүлээн зөвшөөрдөггүй боловч тус шүүхийн баривчлах тушаал нь Путиний гадаадад хийх айлчлалыг хязгаарлаж, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрдөг орнуудад очихоос зайлсхийхэд хүргэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай өнгөрсөн наймдугаар сард Аляскад хийсэн уулзалт нь 2022 оны хоёрдугаар сард Москва Украин руу цэрэг илгээсний дараа Баруунд хийсэн Путиний анхны айлчлал нь байв. АНУ нь ОУЭШ-ийн гишүүн биш тул түүнийг баривчлах үүрэггүй байна.

Эх сурвалж: AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Kelly Evans (149.88.98.130)
    HOW TO RECOVER YOUR LOST BITCOIN I lost €755,000 on my wallet because I couldn't remember my passcode and security words. I told a coworker about my situation, and he suggested that I contact a legitimate hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They have the knowledge, tools, and experience to recover your funds. They not only gave me my Bitcoin back but also restored my peace of mind. I can't express enough how much their expertise, professionalism, and dedication meant to me. If you are a victim and need to get your funds back, please don't hesitate to contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT in any of the information below. WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at ( support@thehackangels.com ) They also have a great website at( www.thehackangels.com ) I highly recommend them to anyone who has ever been in such a situation
    2025 оны 10 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв 3 мин Хотын дарга Б.Пүрэвдагва үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов 8 мин Цэргийн наадамд хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, бадрангуй чимэг нэмлээ 15 мин УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг хоёр бүрэн эрхийн хугацаагаар хязгаарлах хуультай болъё 32 мин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Уржигдар 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Уржигдар 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Уржигдар 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Уржигдар 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 2026-06-05 Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 2026-06-05 Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 2026-06-05 Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 2026-06-05 Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 2026-06-05 “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 2026-06-05 Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 2026-06-05 Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 2026-06-05 Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 2026-06-05 Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 2026-06-05 Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 2026-06-05 Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 2026-06-05
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top