x

Монгол кино урлагийн 90 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт Төрийн ордонд болно

Монголд кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож буйтай холбогдуулан ойг тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсгээс мэдээлэл хийв.

1935 оны аравдугаар сарын 11-ний өдөр Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Монгол Улсад кино бүтээх үйлдвэр байгуулах тухай зарлиг гарсан түүхтэй. Тиймээс Монголын кино урлагийн салбарын 90 жилийн ойд зориулсан үйл ажиллагааг  зохион байгуулахаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас өнгөрсөн гуравдугаар сард Ажлын хэсэг гаргажээ. Хэсгийг Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал ахалж, нийт зургаан гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

Кино урлагийн салбарын ойн хүрээнд энэ сарын 29-нд Төрийн ордонд хүндэтгэлийн тоглолт зохион байгуулахаар болсныг мэдээлэв. Энэ талаар “Нэгүн” студийн захирал С.Ангараг ярихдаа “Ойн хүндэтгэлийн тоглолтод үе үеийн 800 гаруй уран бүтээлч оролцохоор төлөвлөсөн. Мөн 21 аймгийн кино урлагийн салбарын бүтээлчдийг төлөөлөл болгон оролцуулахаар бэлдэж байна. Хүндэтгэлийн тоглолт хоёр хэсэгтэй. Эхлээд Морин хуурын чуулга монгол киноны уран бүтээлээс толилуулна. Энэ үеэр тухайн уран бүтээлийн зохиомжит жүжгийг үзэгчдэд хүргэх юм. Түүнчлэн “Баянмонгол” чуулгынхан 1970-1980 оны орчимд гарч байсан киноны уран бүтээлээс сонирхуулна. Үүнээс гадна орчин цагийн буюу 2000 оноос хойш олонд хүрсэн киноны дуунуудыг хүргэнэ” гэв.

Монгол киноны өдрийг тохиолдуулан өнөөдөр Улаанбаатар хот болон 21 аймагт нэгэн зэрэг хуучны болон орчин цагийн дөрвөн киног үнэ төлбөргүй хүргэхээр төлөвлөжээ. Түүнчлэн постерын уралдаан зарлаж, 90 жилийн түүхийг эмхэтгэсэн ном гаргахын сацуу монгол киног бүртгэлжлүүлэх ажлыг эхлүүлсэн байна. 

Ташрамд дурдахад, Засгийн газрын 2025 оны есдүгээр сарын 24-ны 103 дугаар тогтоолоор жил бүрийн аравдугаар сарын 11-нийг “Үндэсний ино урлагийн өдөр” болгохоор тогтсон байна. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон гурван хүнд хорих ял оногдуулжээ 4 цаг 24 мин Монгол, Оросын өсвөрийн геологичдын олимпиад ОХУ-д болно 4 цаг 24 мин 2026 оны Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ 4 цаг 26 мин Монгол, Хятад улс хүнсний аюулгүй байдлын чиглэлээр санамж бичиг байгууллаа 4 цаг 27 мин Иргэдэд шинээр газар олгох ажлыг түр зогсоожээ 4 цаг 28 мин Төрийн тахилгат Хошуу овооны тэнгэрийг тайх ёслол боллоо 4 цаг 30 мин Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа 4 цаг 31 мин Олон улсын хэт бартаат замын “РФС Монголия” уралдаан Өвөрхангай аймагт болно 7 цаг 31 мин Япон дахь “Миний Монгол” сургуулийн 10 жилийн ойн баяр боллоо 7 цаг 31 мин Монгол, БНСУ-ын батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжлээ 7 цаг 32 мин Боловсролын сайд иргэдтэй уулзаж, санал гомдлыг шийдвэрлэлээ 9 цаг 30 мин Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохион байгуулна 9 цаг 32 мин Сонгинохайрхан дүүрэгт бог малыг дархлаажуулах ажил 60 хувьтай үргэлжилж байна 9 цаг 34 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 9 цаг 35 мин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзлаа 9 цаг 35 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулганд оролцлоо 9 цаг 36 мин Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 16, 17-нд амрахаар боллоо 9 цаг 44 мин Лука Модрич шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтоо хийлээ 11 цаг 14 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа эхэллээ 11 цаг 15 мин Дархан-Уул аймгийн баг тамирчид гал унтраах техник спортын улсын рекордыг шинэчиллээ 11 цаг 17 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг...
Top