x

Ази тив дэлхийн дунджаас хоёр дахин хурдтай дулаарч байна

Дэлхийн Цаг уурын байгууллагын (WMO) мэдээлснээр Ази тив дэлхийн дунджаас хоёр дахин хурдтай дулаарч байгаа бөгөөд зөвхөн сүүлийн 30 жилд хэт халуун, ган гачиг, үерийн улмаас нийт хоёр их наяд ам.долларын эдийн засгийн хохирол учирчээ.

Энэ жилийн хувьд Япон, Өмнөд Солонгост олон жилийн дунджаас илүү халжээ.

Тухайлбал, Японы Гүнма мужийн Исэсаки хотод 41.8°C хүрч халсан нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд зургаа, долоодугаар сард ч олон жилийн дунджаас давсан халуун үргэлжилсэн байна.

Мөн Өмнөд Солонгост энэ жилийн халууны улирал удаан үргэлжилж, 22 өдөр дараалан шөнөөр 25°C-аас дээш халалт бүртгэгдэв.

Вьетнамын нийслэл Ханойд наймдугаар сарын эхээр 40°C-с давсан халуун бүртгэгдсэн нь түүхэндээ анх удаа болжээ.

Хэт халалттай зэрэгцэн Ази тивийн олон оронд үерийн гамшиг давхар нүүрлэлээ.

Энэ зун Хятадын өмнөд болон хойд мужуудад хүчтэй аадар бороо орсны улмаас олон хүн амь үрэгдэж, зөвхөн Бээжингийн ахмадын асрамжийн газарт гэхэд 31 хүн нас баржээ.

Мөн Энэтхэгийн Уттаракханд мужид гэнэтийн аадар борооны улмаас шар усны үер бууж, 100 гаруй хүн сураггүй болсон бол зэргэлдээ Пакистанд хоёр сарын хугацаанд аадар бороо, үерийн улмаас 300 орчим хүн (тэдний дунд 100 гаруй хүүхэд) амиа алдсан байна.

Ийнхүү уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэт халалт, үер зэрэг гамшиг нь хүний амь нас, эрүүл мэндээс гадна эдийн засаг, байгаль орчинд асар их хохирол учруулсаар байгаа нь бүс нутгийн ирээдүйд ноцтой эрсдэл дагуулж болзошгүйг судлаачид анхааруулсаар байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхаарууллаа 13 цаг 6 мин Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч бүлэглэлд ашиггүй 13 цаг 27 мин Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууцаас 13 цаг 34 мин З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 17 цаг 52 мин Бид бол монголоид хүмүүс 18 цаг 5 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 18 цаг 24 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 18 цаг 46 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 19 цаг 4 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 19 цаг 16 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 19 цаг 33 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 19 цаг 33 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 20 цаг 27 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 21 цаг 55 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 22 цаг 51 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна 2026-09-25 Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална 2026-09-25 Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18
iИх уншсан
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Бид бол монголоид хүмүүс Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм... Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална
Top