x

Газын асуудлаарх хэлэлцээ нааштай уур амьсгалд үргэлжилж байна

Газын зурваст 2023 оны 10 дугаар сарын 7-нд дайн эхэлснээс хойш яг хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Израилын тал болон ХАМАС бүлэглэлийнхэн Египетэд гал зогсоох асуудлаарх шууд бус хэлэлцээг эхлүүлээд байгаа юм. Тэгвэл ХАМАС болон зуучлагч орнуудын төлөөлөгчдийн яриа хэлэлцээ нааштай уур амьсгалд болж байна гэж Египетийн хэвлэлд мэдээлжээ.

Есдүгээр сарын 29-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын зурваст дайныг зогсооход чиглэсэн 20 заалт бүхий энхийн төлөвлөгөөг танилцуулсны дараа гал зогсоох хэлэлцээ эхэлсэн юм. Даваа гарагт Египетийн зүүн нутгийн Шарм-эль-Шейх хотод Египет, Катарын зуучлагчид болон ХАМАС бүлэглэлийн төлөөлөгчдийн уулзалт эхэлсэн тухай Египетийн хэвлэлд мэдээлээд, хэлэлцээний уур амьсгал “нааштай” байгаа бөгөөд мягмар гарагт үргэлжилнэ гэжээ.

Хэлэлцээнд оролцогчид ХАМАС-ын хүлээн зөвшөөрөөд буй нөхцөлүүд болох барьцааны хүмүүсийг суллах, Израилын цэргүүдийг тус зурвасаас хэсэгчлэн гаргах зэрэг асуудлыг хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Харин Израилын хэвлэлүүд тус улсын засгийн газрын албан тушаалтнуудын хэлснийг эш татан мэдээлэхдээ, хэрэв “ойрын өдрүүдэд ахиц дэвшил гарахгүй бол хэлэлцээг үргэлжлүүлэхгүй” гэсэн байна.

ХАМАС бүлэглэлийнхэн 2023 оны 10 дугаар сарын 7-нд Израил руу гэнэтийн дайралт хийж, 1200 орчим хүний ​​аминд хүрч, 250 гаруй хүнийг барьцаалсан юм. Одоогоор тэдний барьцаанд 48 хүн байсаар байна. Харин Израилын тал ХАМАС бүлэглэлийг устгах, барьцаанд байгаа хүмүүсийг эх оронд нь авчрах зорилгоор Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа юм.

Израилын цэргүүд Газын зурвас руу ширүүн дайралт хийсээр байгаа тул амь хохирогсдын тоо улам нэмэгдсээр байна. Газын эрүүл мэндийн албаныхны мягмар гарагт мэдээлснээр, мөргөлдөөн эхэлснээс хойш амиа алдсан хүний тоо 67 173-т хүрсний дотор 20 179 хүүхэд байжээ. Мөн өлсгөлөнд нэрвэгдсний улмаас амиа алдсан палестинчуудын тоо өнгөрсөн ням гаргийн байдлаар 460-д хүрснээс үзэхэд хүмүүнлэгийн хямрал улам гүнзгийрч байна.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад худалдааны баланс 1.4 тэрбум ам.долларын эерэг гарлаа 11 цаг 12 мин "Шэнжөү-21" хөлгийн багийнхан жингүйдлийн орчинд хүний тархи хэрхэн ажилладгийг судалж байна 11 цаг 13 мин Герман улс газрын тосны нөөцөө ашиглахад бэлэн байна 11 цаг 16 мин Тоглолтод бооцоо тавьсан хоёр хөлбөмбөгчний эрхийг насан туршид нь хасав 11 цаг 16 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллалаа 11 цаг 17 мин Шадар сайдын зөвлөхүүд Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөлийн төлөөлөлтэй уулзлаа 11 цаг 18 мин 149 дүгээр сургуульд "Өсвөрийн аврагч" болон орон нутгийн хамгаалалтын танхим байгууллаа 11 цаг 19 мин Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар бус танхимаар зохион байгуулна 11 цаг 21 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Оюу Толгойн зээлийн хүүг бууруулахыг шаардав 11 цаг 55 мин Ховор амьтан хууль бусаар агнасан иргэнийг торгож, хохирлыг нөхөн төлүүлэв 13 цаг 24 мин А.Овечкин эрүүл мэндийн шалтгаанаар зодог тайлах эсэхээ шийднэ 13 цаг 26 мин "Монгол ур чадвар" уралдааны III шатанд 53 оролцогч өрсөлдөнө 13 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа 13 цаг 28 мин Нэгдүгээр эгнээнд зогссон автомашинд шийтгэлийн хуудас нааж эхэллээ 13 цаг 28 мин Ойрын өдрүүдэд хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ 13 цаг 29 мин Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан хүндэтгэл үзүүллээ 13 цаг 31 мин Нийслэлд 85.8 км авто зам шинээр барьж, шинэчилнэ 13 цаг 32 мин Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 15 цаг 35 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2026-2028 оны улсын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна 15 цаг 36 мин Өвлийн паралимпод монгол тамирчин АНУ-ын шигшээ багт багтан өрсөлдөж байна 15 цаг 37 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа
Top