x

АНУ-ын засгийн газрын санхүүжилт дахин мухардалд орлоо

АНУ-ын засгийн газрын санхүүжилтийг үргэлжлүүлэх тухай хуулийн төслүүдийг Конгрессын Сенатын танхим тав дахь удаагаа баталж чадсангүй. Даваа гарагт Ардчилсан нам ба Бүгд найрамдах намын санал болгосон хоёр хуулийн төслийн аль аль нь 60 саналын босгыг давж чадаагүй байна. 

Санал хураалт дахин амжилтгүй болбол олон ажилтныг цомхотгоход хүрнэ гэж Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гаргийн өглөө мэдэгджээ. Агентлагуудын санхүүжилт таван хоногийн өмнө дуусах үед холбооны олон мянган ажилтныг амраах юм уу цалингүй ажиллуулахаас өөр аргагүй болсон байна. 

Гэхдээ Д.Трамп мухардмал байдлыг эцэслэхэд нээлттэй байгаагаа илэрхийлээд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой шаардлагуудыг тавьж буй Ардчилсан намынхантай тохиролцоонд хүрч магадгүй гэдгээ хэлсэн байна. Харин бүгд найрамдахчууд дан санхүүжилтийн талаарх хуулийн төслийг шаардаж байгаа юм.

Засгийн газрын санхүүжилтийг сунгах тухай Ардчилсан намын санаачилсан хуулийн төслийг даваа гарагт 45-50 саналаар баталж чадаагүй байна. Дараа нь Бүгд найрамдах намын санал мөн 52-42 саналын харьцаагаар батлагдаагүй байна.

Санал хураалтын дараахан Д.Трамп нийгмийн сүлжээгээр дамжуулан Ардчилсан намынхныг засгийн газрын үйл ажиллагаа зогссонд буруутгажээ. Бүгд найрамдах намын санал болгосон хуулийн төслийг орлого багатай америкчуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжийг хязгаарлаж байна гэж Ардчилсан намынхан үзэж байгаа тул дэмжихгүй байгаа ажээ.

Харин Бүгд найрамдах намынхны зүгээс бичиг баримтгүй цагаачдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд засгийн газрын үйл ажиллагааг зогсоосон гэж Ардчилсан намыхныг удаа дараа буруутгаж буйг Ардчилсан намын удирдагчид үгүйсгэж байна. Засгийн газрын үйл ажиллагаа үргэлжилж эхэлсний дараа эрүүл мэндийн асуудлыг тусад нь хууль тогтоомжид тусгана гэдгээ Бүгд найрамдах намынхан мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв 5 мин Хотын дарга Б.Пүрэвдагва үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов 9 мин Цэргийн наадамд хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, бадрангуй чимэг нэмлээ 17 мин УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг хоёр бүрэн эрхийн хугацаагаар хязгаарлах хуультай болъё 34 мин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Уржигдар 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Уржигдар 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Уржигдар 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Уржигдар 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 2026-06-05 Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 2026-06-05 Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 2026-06-05 Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 2026-06-05 Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 2026-06-05 “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 2026-06-05 Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 2026-06-05 Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 2026-06-05 Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 2026-06-05 Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 2026-06-05 Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 2026-06-05 Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 2026-06-05
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top