x

Д.Трампын энхийн төлөвлөгөөний хүрээнд Газын зурвасын дайныг зогсоох хэлэлцээ эхэллээ

Израилын тал болон ХАМАС бүлэглэлийнхэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын энхийн төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлсний дараа хоёр тал Газын зурвас дахь дайныг зогсоох асуудлаарх шууд бус яриа хэлэлцээг даваа гаргаас эхлүүлжээ. 

Египетийн Улаан тэнгисийн эргийн Шарм-эль-Шейх хотод болж буй хэлэлцээг АНУ зуучилж байгаа бөгөөд төлөвлөгөөний эхний үе шатны нарийн ширийн зүйлсийн талаар тохиролцоонд хүрэх зорилготой юм. Үүнд Израилд байгаа олон зуун палестин хоригдлыг сулласны хариуд ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа бүх хүнийг суллахыг боломжийг бүрдүүлэх гал зогсоох тохиролцоо багтана.

Д.Трампын төлөвлөгөө нь олон улсын зүгээс өргөн хүрээний дэмжлэгийг аваад байгаа бөгөөд дэлхийн улс төрийг донсолгож, олон арван мянган палестинчуудын аминд хүрч, Газын зурвасыг сүйрүүлсэн сүйтгэлт дайныг зогсоох итгэл найдварыг төрүүлсэн юм. 2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС-аар удирдуулсан зэвсэгт дайчид Израилын өмнөд нутаг руу дайран орж, 1200 орчим хүний /дийлэнх нь энгийн иргэд/ ​​аминд хүрч, 251 хүнийг барьцаалснаар дайн эхэлжээ.

Д.Трампын төлөвлөгөөний эргэн тойронд олон эргэлзээтэй асуудал байсаар байгааг дурдвал, ХАМАС-т тавьж буй зэвсгээ хураалгах шаардлага, Газын ирээдүйн засаглал зэрэг багтаж байна. Дайн эхэлснээс хойш яг хоёр жилийн хугацаа өнгөрч байна.

Хэлэлцээнд хэн хэн оролцох вэ?

АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткофф Америкийн хэлэлцээ хариуцсан багийг ахалж байгаа гэж Египетийн өндөр албан тушаалтан бямба гарагт мэдэгдсэн юм. С.Уиткофф, Д.Трампын хүргэн Жаред Кушнер нар Египетэд хүрэлцэн ирсэн бөгөөд хэлэлцээнд оролцох төлөвтэй байгааг Египетийн хэвлэлүүдэд мэдээлжээ. 

ХАМАС-ын төлөөлөгчдийг хэлэлцээ хариуцсан ахлах төлөөлөгч Халил аль-Хайя ахална гэж тус бүлэглэлээс мэдэгдсэн байна. Харин Израилын төлөөлөгчдийг хэлэлцээ хариуцсан өндөр түвшний төлөөлөгч, Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн итгэмжлэгдсэн хүн Рон Дермер ахална гэж Израилын тал мэдэгдсэн боловч тэрбээр Египетэд байгаа эсэх нь тодорхойгүй байна. Гадаад бодлогын зөвлөх Офир Фалк мөн оролцоно гэж Б.Нетаньяхугийн ажлын албанаас мэдээлжээ.

Хэлэлцээ хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна. Б.Нетаньяху “хамгийн дээд тал нь хэдхэн хоног үргэлжлэх болно” гэж хэлсэн бол Д.Трамп “ХАМАС хурдан шийдвэр гаргах ёстой, эс тэгвээс урьдчилсан таамаглахын аргагүй үр дагавар үүснэ” гэж хэлсэн байна. Гэхдээ нурангинд дарагдсан барьцааны хүмүүсийн цогцсыг олоход илүү их хугацаа шаардагдаж болзошгүйг ХАМАС-ын төлөөлөгчид анхааруулжээ.

Төлөвлөгөөнд тусгасан гол заалтуудын тухайд

Бүх дайсагналыг онолын хувьд шууд зогсоох ёстой. Хэлэлцээрийн дагуу ХАМАС 72 цагийн дотор амьд болон амиа алдсан бүх барьцааны хүнийг суллана. Зэвсэгт бүлэглэлийнхний барьцаанд 48 хүн байгаагаас 20 нь амьд байгаа гэж Израилын тал үзэж байна.

Харин Израилын тал тус улсын шоронгуудад бүх насаар хорих ял эдэлж буй Палестины 250 иргэн, дайн эхэлснээс хойш Газын зурвасаас баривчлагдсан 1700 хүнийг, түүний дотор эмэгтэйчүүд, хүүхдүүдийг бүгдийг нь суллана. Израил мөн барьцаалагдсан хүний ​​цогцос тус бүрээр 15 палестин хүний ​​цогцсыг хүлээлгэн өгөх юм.

ХАМАС зэвсгээ хураалгасны дараа Израилын цэргүүд Газын зурвасаас гарч, олон улсын аюулгүй байдлын хүчнийг байрлуулна. Тус газар нутгийг олон улсын засаглал дор оруулж, Д.Трамп, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нар хяналт тавих ажээ. 

Палестины технократуудын түр засаг захиргаа өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулна. Газын зурвасыг удирдахад ХАМАС ямар ч оролцоогүй байх бөгөөд түүний бүх цэргийн дэд бүтцийг, түүний дотор хонгилуудыг буулгана. Амгалан тайван амьдарна гэдгээ амласан гишүүд өршөөлд хамрагдана. Мөн Газаг орхин явах хүсэлтэй хүмүүст ингэх нь нээлттэй байна.

Палестинчуудыг Газын зурвасаас албадан гаргахгүй. Их хэмжээний хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлж, НҮБ, Улаан хавирган сар зэрэг “төвийг сахисан олон улсын байгууллагууд” тусламжийг хариуцна.

ХАМАС юу гэж мэдэгдсэн бэ?

Баасан гарагт ХАМАС-ын гаргасан мэдэгдэлд дурдсанаар, барьцааны хүмүүсийг суллаж, эрх мэдлээ палестинчуудад шилжүүлэн өгөхөд бэлэн байгаа боловч төлөвлөгөөний бусад заалтын талаар палестинчууд дундаа зөвлөлдөх шаардлагатай байна гэжээ. Уг мэдэгдэлд Израилын гол шаардлага болох зэвсгээ хураалгах тухай дурдаагүй байна.

Мөн уг мэдэгдэлд ХАМАС эрх мэдлээ улс төрийн хувьд бие даасан Палестины байгууллагад шилжүүлэн өгөхөд удаан хугацааны турш нээлттэй байсаар ирсэн гэдгээ дахин дурджээ.

Израилын тал юу гэж мэдэгдсэн бэ?

Баасан гарагт Б.Нетаньяху мэдэгдэхдээ, Израилын тал Д.Трампын төлөвлөгөөний “эхний үе шат”-ыг хэрэгжүүлэхэд бэлэн байна гэж хэлсэн нь барьцаанд байгаа хүмүүсийг суллах талаар дурдсан байна. Гэвч түүний ажлын албаны мэдэгдэлд “Израилын тал өмнө нь дэвшүүлсэн зарчмуудынхаа үндсэн дээр дайныг зогсоох үүрэг хүлээсэн” гэдгийг онцолжээ. ХАМАС бууж өгч, зэвсгээ хураалгах ёстой гэж Б.Нетаньяху мэдэгдсээр ирсэн юм.

Израилын удирдагчид АНУ-ын төлөвлөгөөний эхний үе шатанд бэлтгэхийг даалгасан гэж тус улсын цэргийнхэн бямба гарагт мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 8 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 13 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 16 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 20 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 1 цаг 25 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 1 цаг 34 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 1 цаг 56 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 2 цаг 28 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 2 цаг 50 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 2 цаг 56 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 3 цаг 10 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 3 цаг 21 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 3 цаг 29 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 3 цаг 35 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 3 цаг 39 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 3 цаг 45 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 3 цаг 49 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 3 цаг 52 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 3 цаг 55 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 3 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top