x

Францын шинэ Ерөнхий сайд танхимаа танилцуулснаасаа хэдхэн цагийн дараа огцорлоо

Францын шинэ Ерөнхий сайд Себастьен Лекорню шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулснаасаа хойш хэдхэн цагийн дараа огцорчээ. Холбоотнууд болон эсэргүүцэгчид нь засгийн газрыг нь унагана гэж сүрдүүлсний дараа тэрбээр даваа гарагт огцорсон байна. 

С.Лекорнюгийн огцрох шийдвэр нь гэнэтийн бөгөөд урьд өмнө тохиолдож байгаагүй явдал байсан бөгөөд Францын улс төрийн хямрал улам гүнзгийрч байгааг харуулж байна. Түүнийг огцрох тухай мэдээ цацагдсаны дараа Францын хувьцаанууд болон еврогийн ханш огцом унажээ. 

Ерөнхийлөгч Эммануэл Макроны ойрын хамтран зүтгэгч С.Лекорню олон долоо хоногийн турш улс төрийн намуудтай зөвлөлдсөний эцэст ням гарагт засгийн газраа эмхлэн байгуулсан бөгөөд шинэ Засгийн газар даваа гаргийн үдээс хойш анхны хуралдаанаа хийхээр төлөвлөж байсан юм.

Гэвч Франц улс төрийн гүн хямралд автаж, хуваагдмал парламентад аль нэг нам олонх болж чадаагүй энэ үед танилцуулсан Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн өрсөлдөгчид болон холбоотнуудын дургүйцлийг хүргэсэн байна. Тэд шинэ бүрэлдэхүүнийг хэтэрхий барууныг баримталсан, мөн хангалтгүй гэж үзсэнээр засгийн газар хэр удаан оршин тогтнох бол гэсэн асуулт урган гарчээ.

С.Лекорню даваа гаргийн өглөө огцрох өргөдлөө Э.Макронд өгсөн байна. “Ноён Себастьен Лекорню Засгийн газраа огцруулах хүсэлтээ Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Ерөнхийлөгч түүнийг хүлээн авсан” гэж Елисейн ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ. 

2022 онд Э.Макрон улиран сонгогдсон хэдий ч парламентад аль нэг нам, бүлэг олонх болж чадаагүйгээс хойш Францын улс төр тогтворгүй болоод байгаа юм. Э.Макрон өнгөрсөн онд парламентын ээлжит бус сонгууль зарлах шийдвэр гаргасан нь хямралыг улам гүнзгийрүүлж, парламент дахь хуваагдлыг улам гүнзгийрүүлжээ. Өнгөрсөн сард томилогдсон С.Лекорню бол сүүлийн хоёр жилийн хугацаанд Э.Макроны томилсон тав дахь Ерөнхий сайд болсон юм.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Kelly Evans (149.88.98.130)
    HOW TO RECOVER YOUR LOST BITCOIN I lost €755,000 on my wallet because I couldn't remember my passcode and security words. I told a coworker about my situation, and he suggested that I contact a legitimate hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They have the knowledge, tools, and experience to recover your funds. They not only gave me my Bitcoin back but also restored my peace of mind. I can't express enough how much their expertise, professionalism, and dedication meant to me. If you are a victim and need to get your funds back, please don't hesitate to contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT in any of the information below. WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at ( support@thehackangels.com ) They also have a great website at( www.thehackangels.com ) I highly recommend them to anyone who has ever been in such a situation
    2025 оны 10 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top