x

Японы хувьцааны зах зээл түүхэн дээд амжилт тогтоолоо

Японы эрх баригч Либерал ардчилсан намын /ЛАН/ даргаар Такаичи Санаэ  сонгогдсоноор бизнесийг дэмжигч улстөрч тэрбээр дараагийн ерөнхий сайд болох төлөвтэй болсны дараа Японы хувьцаануудын ханш түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. 

Тодруулбал, Nikkei 225 жишиг индекс өнөө өглөө дөрөв гаруй хувиар өссөнөөр түүхэндээ анх удаа 47 мянгаас дээшилсэн байна. Т.Санаэ нь төсвийн зардлыг нэмэгдүүлэх, зээлийн өртгийг бууруулахыг дэмждэг гэдгээрээ алдартай ажээ. Тэрбээр мөн Их Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер болон түүний чөлөөт зах зээлийн бодлогыг дэмжигч нэгэн юм.

Хөрөнгө оруулагчид түүнийг ЛАН-ын даргын сонгуульд ялсныг таатай хүлээн авсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө, технологи, хүнд үйлдвэрийн компаниудын хувьцааны ханш өссөн байна. Харин хувьцаануудын ханш өсөж байхад иений евротой харьцах хамгийн доод түвшинд хүрчээ. Мөн ам.доллартай харьцах ханш нь 1.5 гаруй хувиар буурсан байна.

Хэрэв Т.Санаэ энэ сарын сүүлээр Шигэрү Ишибагийн халааг авах нь батлагдвал тэрбээр Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болно. Тэрбээр эдийн засгийн өсөлт саарч байгаагаас гадна өрхүүдэд тулгарч буй зардал нэмэгдэх, цалингийн өсөлт удаашралтай байгаа зэрэг асуудлуудыг зохицуулах шаардлагатай болох юм.

Т.Санаэ мөн АНУ-Японы харилцаанд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх, Ш.Ишибагийн Засгийн газар болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны хооронд байгуулсан тарифын хэлэлцээрийг хэрэгжүүлэх ёстой.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Kelly Evans (149.88.98.130)
    HOW TO RECOVER YOUR LOST BITCOIN I lost €755,000 on my wallet because I couldn't remember my passcode and security words. I told a coworker about my situation, and he suggested that I contact a legitimate hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They have the knowledge, tools, and experience to recover your funds. They not only gave me my Bitcoin back but also restored my peace of mind. I can't express enough how much their expertise, professionalism, and dedication meant to me. If you are a victim and need to get your funds back, please don't hesitate to contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT in any of the information below. WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at ( support@thehackangels.com ) They also have a great website at( www.thehackangels.com ) I highly recommend them to anyone who has ever been in such a situation
    2025 оны 10 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2 мин Ө.Шижир: Бүлгийн даргын асуудлыг ирэх долоо хоногт шийднэ 9 мин АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top