x

Эверестэд цасан шуурганд гацсан аялагчдыг аюулгүй газар хүргэжээ

Эверест уулын Төвөдийн талаас гардаг зүүн энгэрийн ойролцоо цасан шуурганы улмаас гацсан олон зуун явган аялагчийг аврагчид аюулгүй газар руу замчилж байна гэж Хятадын төрийн хэвлэлд мэдээлжээ. 

Ням гаргийн байдлаар 350 явган аялагч Кудан хэмээх жижиг тосгонд хүрсэн бол үлдсэн 200 гаруй аялагчтай холбоо тогтоогоод байна гэж Хятадын төв телевиз /CCTV/ мэдээлжээ. Хятадад үндэсний баяраар найм хоногийн турш амарч байгаатай холбогдуулан Эверестийн зүүн талаас гардаг энгэр рүү хөтөлдөг Карма хөндийд энэ долоо хоногт аялагчид олон зуугаараа ирсэн байна.

Ойролцоогоор 4200 м-ийн өндөрт оршдог уг хөндийд цас баасан гаргийн оройноос эхлэн бямба гаргийн турш үргэлжлэн оржээ. Үлдсэн аялагчид орон нутгийн засаг захиргаанаас зохион байгуулсан аврагчдын заавар тусламжийн дор Кудан руу ээлж дараагаар ирнэ гэж CCTV мэдээлсэн байна. Орон нутгийн олон зуун оршин суугч болон аврах багийнхан тус бүс рүү орох замыг хаасан цасыг цэвэрлэхээр ажиллаж байна гэж төрийн дэмжлэгтэй “Jimu News” цахим хуудсанд өмнө нь мэдээлсэн юм. “Jimu News”-ийн тооцоолсноор, 1000 орчим хүн гацсан байна. 

Харин Төвөдийн талаас гардаг Эверестийн хойд энгэрт явган аялагчид гацсан эсэх нь тодорхойгүй байна. Эверестийн хойд энгэрт хатуу хучилттай замаар хялбархан хүрдэг тул жуулчид олноороо байнга очдог. Аравдугаар сард Энэтхэгийн борооны улирал дууссанаар тэнгэр цэлмэдэг тул аяллын оргил үе тохиодог. Орон нутгийн аялал жуулчлалын компанийн албан ёсны “WeChat” хуудсанд мэдээлснээр, бямба гаргийн оройноос эхлэн Төвөдийн талаас Эверест рүү авирах тасалбар худалдаалах, нэвтрэх эрх олгохыг зогсоожээ. 

Төвөдөөс өмнөд зүгт орших Балбад хүчтэй аадар бороо орсны улмаас хөрс нурж, үер бууснаас үүдэн зам хаагдаж, гүүрнүүд нурснаар баасан гаргаас хойш 47 хүн амиа алдсан байна. Тодруулбал, Энэтхэгтэй хиллэдэг Илам дүүрэгт хөрс нурсны улмаас 35 хүн амиа алджээ. Түүнчлэн үерийн усанд урссан есөн хүн сураггүй болж, өөр гурван хүн аянгад цохиулж амиа алдсан байна. 

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у...
Top