x

Францын шинэ Засгийн газарт туршлагатай улстөрчид багтав

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон ням гарагт шинэ засгийн газрыг томилжээ. Улс орноо улс төрийн хямралаас гаргахыг эрмэлзэж буй Ерөнхий сайд Себастьен Лекорню голчлон олонд танигдсан хүмүүсээр багаа бүрдүүлсэн байна. 

С.Лекорню Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсоноосоо хойш сар орчмын дараа Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг танилцууллаа. Ерөнхий сайдын хувьд нам дамнасан дэмжлэг авах чиглэлд хүчин чармайлт гаргаж байгаа боловч ихээхэн хуваагдсан парламент дахь сөрөг хүчин түүнийг унагах эрсдэлтэй бөгөөд ням гаргийн орой сөрөг хүчний удирдагчид бухимдалтай байгаа нь харагдаж байжээ. С.Лекорню Э.Макроны томилсон долоо дахь Ерөнхий сайд юм.

2017-2024 онд Эдийн засгийн сайдаар ажиллаж байсан Брюно Лё Мэр нь Украины асуудлаар ОХУ-тай хурцадмал байдал үүсээд буй маш эмзэг үед Батлан ​​хамгаалахын сайдаар томилогдсон байна. Тэгвэл Э.Макроны үнэнч дэмжигч Ролан Лекюр Сангийн сайдын албан тушаалыг хашихаар болсон бөгөөд ирэх оны хэмнэлттэй төсвийн төлөвлөгөөг гаргах хүндхэн даалгавартай тулгарчээ.

Харин бусад гол сайд нар албан тушаалдаа хэвээр үлдсэн байна. Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро албан тушаалаа үргэлжлүүлэн хашина гэж Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлжээ. Мөн хууль бус цагаачлалыг таслан зогсоохоо амласан Дотоод хэргийн сайд Брюно Ретайо, Хууль зүйн сайд Жеральд Дарманен нар албан тушаалаа хадгалж үлдсэн байна. Ирэх онд авлигын хэргээр шүүгдэх гэж буй Соёлын сайд Рачида Датиг ч мөн адил хэвээр үлджээ. Ерөнхийлөгчийн ажлын албанаас нийт 18 хүний ​​нэрийг зарласан бөгөөд бусад томилгоог дараагийн шатанд зарлах ажээ.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад худалдааны баланс 1.4 тэрбум ам.долларын эерэг гарлаа 11 цаг 8 мин "Шэнжөү-21" хөлгийн багийнхан жингүйдлийн орчинд хүний тархи хэрхэн ажилладгийг судалж байна 11 цаг 9 мин Герман улс газрын тосны нөөцөө ашиглахад бэлэн байна 11 цаг 12 мин Тоглолтод бооцоо тавьсан хоёр хөлбөмбөгчний эрхийг насан туршид нь хасав 11 цаг 12 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллалаа 11 цаг 13 мин Шадар сайдын зөвлөхүүд Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөлийн төлөөлөлтэй уулзлаа 11 цаг 14 мин 149 дүгээр сургуульд "Өсвөрийн аврагч" болон орон нутгийн хамгаалалтын танхим байгууллаа 11 цаг 15 мин Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар бус танхимаар зохион байгуулна 11 цаг 17 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Оюу Толгойн зээлийн хүүг бууруулахыг шаардав 11 цаг 51 мин Ховор амьтан хууль бусаар агнасан иргэнийг торгож, хохирлыг нөхөн төлүүлэв 13 цаг 20 мин А.Овечкин эрүүл мэндийн шалтгаанаар зодог тайлах эсэхээ шийднэ 13 цаг 22 мин "Монгол ур чадвар" уралдааны III шатанд 53 оролцогч өрсөлдөнө 13 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа 13 цаг 24 мин Нэгдүгээр эгнээнд зогссон автомашинд шийтгэлийн хуудас нааж эхэллээ 13 цаг 24 мин Ойрын өдрүүдэд хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ 13 цаг 25 мин Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан хүндэтгэл үзүүллээ 13 цаг 27 мин Нийслэлд 85.8 км авто зам шинээр барьж, шинэчилнэ 13 цаг 28 мин Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 15 цаг 31 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2026-2028 оны улсын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна 15 цаг 32 мин Өвлийн паралимпод монгол тамирчин АНУ-ын шигшээ багт багтан өрсөлдөж байна 15 цаг 33 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа
Top