x

Мюнхен дэх нислэгүүд сааталд орж, 3000 зорчигч гацлаа

Агаарын орон зайд нь дронууд ойртсоны улмаас Германы Мюнхений нисэх онгоцны буудал арав гаруй нислэгээ цуцалжээ. Мюнхен хотод хамгийн цөөндөө 17 нислэгийг зогсоосны улмаас 3000 орчим зорчигч саатсан байна. 

Нисэх онгоцны буудлаас мэдээлснээр, ойр орчмын хотууд руу хийх өөр 15 нислэгийн чиглэлийг өөрчилжээ. Дронууд хаанаас ирснийг одоогоор тогтоогоогүй байна. Сүүлийн долоо хоногуудад Европ даяар хэд хэдэн нисэх онгоцны буудлууд үл мэдэгдэх дронуудаас болж түр хаагдсан юм.

Мюнхений нисэх онгоцны буудлын мэргэжилтнүүд дронуудыг илрүүлснийхээ дараа эрх баригчдад мэдэгдсэн байна. Нисэх буудлаас явах нислэгүүдийг “түр зогсоосон” гэж тус нисэх онгоцны буудлаас мэдээлжээ. Нислэгийн хөдөлгөөний удирдлагаас Мюнхенд буух ёстой байсан нислэгүүдийг Штутгарт, Нюрнберг, Вена, Франкфурт руу чиглүүлсэн байна.

Харанхуй байсан тул дронуудын төрөл, хэмжээ, гарал үүслийн талаарх мэдээлэл батлагдаагүй байна гэж Холбооны цагдаагийн газрын төлөөлөгч Стефан Байер “Bild” сонинд мэдээлжээ. Нисгэгчгүй онгоцуудыг орон нутгийн цагаар 21:30 цагийн орчимд анх илрүүлсэн бөгөөд түүнээс хойш нэг цагийн дараа дахин харагдсан гэж цагдаа нар хэлсэн байна.

Саяхан Европын Холбоо даяар дронууд ажиглагдсан нь энэ долоо хоногт Копенхаген хотноо удирдагчдын дээд хэмжээний уулзалт хийхэд хүргэсэн юм. Тухайлбал, Оросын 20 дрон Польш руу нэвтэрч, Оросын МиГ-31 онгоцууд Эстонийн агаарын орон зайд тус тус нэвтэрсэн байна.

Нисэх онгоцны буудал болон "цэргийн зориулалтын бүсийн" ойролцоо үл мэдэгдэх дронууд илэрсэн тул Копенхаген, Ослогийн нисэх буудлуудыг түр хаахаас өөр аргагүйд хүрсэн юм. Оросын тал уг хэрэг явдалд ямар ч холбоогүй гэж мэдэгдээд байгаа бол Данийн эрх баригчид Москва оролцсон гэх нотлох баримт алга гэж мэдэгджээ.

Мюнхений нисэх буудалд олон мянган зорчигч шөнийг өнгөрөөсөн байна. Нисэх онгоцны буудлаас зорчигчдод эвхэгддэг ор засаж өгч, хөнжил, ундаа, зуушаар хангаснаа мэдэгджээ. Тус хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Октоберфест” наадам яг одоо болж байгаа бөгөөд 10 дугаар сарын 5-нд дуусах юм. Уг наадамд жил бүр зургаан сая гаруй хүн оролцдог талаар албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top