x

Соёлын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх аяныг орон даяар өрнүүлж байна

Нийсллэийн Соёл, урлагийн газраас “Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аяныг “Соёл түгээе” уриатайгаар улсын хэмжээнд өнөөдрөөс эхлүүллээ.

Тус аян соёлын орон зай, орчныг бүрдүүлэх соёлын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, соёлын харилцаа болон урлагийн бүтээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгэмд эерэг нөлөө бүхий бүтээлч санаачилгыг олон нийтэд түгээх зорилготой. 
Аянд бүх шатны төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэдтбайгууллагын орчин, үйл ажиллагаа, үйлчилгээ, харилцаандаа соёлтой орчныг бүрдүүлж, өөрсдийн үнэ цэн бүхий соёлыг бусдад түгээж нийгэмд эерэг хандлагыг төлөвшүүлж аймаг, нийслэл, соёлын байгууллагуудаас зохион байгуулж буй уралдаанд оролцохыг уриалж байна.

Мөн Нийслэлийн Соёл, урлагийн газар, аймгуудын Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын газар болон Соёл, урлагийн байгууллагууд, бүх шатны төрийн байгууллагуудаас зохион байгуулж буй уралдаан, нийтийг хамарсан үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, хамтын оролцоогоо нэмэгдүүлэх нь ажиллаж амьдарч буй орчиндоо төдийгүй нийгэмд эерэг нөлөөлөл, соёлтой орчныг бий болгох чухал үр нөлөөтэй юм.

Аяны хүрээнд чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх дадал хэвшил бий болгох, нийтийн соёлыг төлөвшүүлэх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, цахим орчинд эерэг хандлагыг төлөвшүүлэх зэрэг чиглэлээр олон талт арга хэмжээг зохион байгуулах бөгөөд үйл ажиллагаа, нийтлэл, шторк, постер, подкаст, сургалт, өдөрлөг, тоглолт зэрэг олон хэлбэрээр өрнөх юм.

Тус аянд идэвх санаачилгатай оролцож соёлын орон зайг бүрдүүлсэн байгууллага, иргэдийг бүх шатны соёл урлагийн байгууллагуудаас удирдамж болзол гарган дүгнэж, шалгарсан байгууллага иргэдийг урамшуулж олон нийтэд сурталчлах аж.

Аяныг 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон гурван хүнд хорих ял оногдуулжээ 4 цаг 24 мин Монгол, Оросын өсвөрийн геологичдын олимпиад ОХУ-д болно 4 цаг 24 мин 2026 оны Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ 4 цаг 26 мин Монгол, Хятад улс хүнсний аюулгүй байдлын чиглэлээр санамж бичиг байгууллаа 4 цаг 27 мин Иргэдэд шинээр газар олгох ажлыг түр зогсоожээ 4 цаг 28 мин Төрийн тахилгат Хошуу овооны тэнгэрийг тайх ёслол боллоо 4 цаг 30 мин Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа 4 цаг 31 мин Олон улсын хэт бартаат замын “РФС Монголия” уралдаан Өвөрхангай аймагт болно 7 цаг 31 мин Япон дахь “Миний Монгол” сургуулийн 10 жилийн ойн баяр боллоо 7 цаг 31 мин Монгол, БНСУ-ын батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжлээ 7 цаг 32 мин Боловсролын сайд иргэдтэй уулзаж, санал гомдлыг шийдвэрлэлээ 9 цаг 30 мин Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохион байгуулна 9 цаг 32 мин Сонгинохайрхан дүүрэгт бог малыг дархлаажуулах ажил 60 хувьтай үргэлжилж байна 9 цаг 34 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 9 цаг 35 мин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзлаа 9 цаг 35 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулганд оролцлоо 9 цаг 36 мин Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 16, 17-нд амрахаар боллоо 9 цаг 44 мин Лука Модрич шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтоо хийлээ 11 цаг 14 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа эхэллээ 11 цаг 15 мин Дархан-Уул аймгийн баг тамирчид гал унтраах техник спортын улсын рекордыг шинэчиллээ 11 цаг 17 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг...
Top