x

45 улсын удирдагч Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ

Данийн нийслэл Копенхаген хотноо Европын болон Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын хөрш 40 гаруй улсын удирдагчид пүрэв гарагт уулзлаа. 

Европын улс төрийн нийгэмлэгийг анх 2022 онд Францын Ерөнхийлөгч Э.Макроны санаачилгаар хуралдуулж байв. Тус нийгэмлэгт Европын улс орнууд үндсэндээ бүгд багтдаг бөгөөд ЕХ болон тус холбоонд багтдаггүй орнуудын хамтын ажиллагааг, ялангуяа аюулгүй байдал ба батлан хамгаалахын чиглэлд өргөжүүлэх зорилготой.

Энэ удаагийн нэг өдрийн албан бус дээд хэмжээний уулзалтад Исландаас эхлээд Азербайжан, Финландаас эхлээд Португал хүртэлх 45 гаруй улсын удирдагчид оролцжээ. Анхны уулзалт 2022 оны 10 дугаар сард Прага хотноо болсон байна.

Европын улс төрийн нийгэмлэгийн гол зорилго бол Европт аюулгүй байдлыг бэхжүүлэх, эрчим хүчний хямралд хамтран хариу арга хэмжээ авах, дэд бүтэц ба тээврийн харилцааг хөгжүүлэх, мөн ардчилсан үнэт зүйлс болон олон улсын хууль тогтоомжийг дэмжих явдал юм.

Энэ удаагийн уулзалтын үеэр Францын Ерөнхийлөгч Э.Макрон Италийн Ерөнхий сайд Ж.Мелонигийн хамтаар Европын улс төрийн нийгэмлэгийн хүрээнд мансууруулах бодисын хууль бус наймаатай тэмцэх шинэ санаачилга дэвшүүлэв. "35 улсын төр, засгийн тэргүүн нар хамтран ажиллаж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр хүчээ нэгтгэж байна. Илүү нэгдмэл Европ бол хамгаалалт юм" хэмээн Францын Ерөнхийлөгч нийгмийн сүлжээнд бичжээ.

Үүнээс өмнө, аравдугаар сарын 1-нд ЕХ-ны 27 гишүүн улсын удирдагчид Дани улсын нийслэлд мөн албан бус уулзалт хийсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 1 цаг 32 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 1 цаг 39 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 44 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 3 цаг 24 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 3 цаг 33 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 3 цаг 42 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 3 цаг 47 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 4 цаг 6 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 4 цаг 26 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 4 цаг 31 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 4 цаг 36 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 4 цаг 42 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 5 цаг 2 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 5 цаг 49 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 6 цаг 33 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top