x

6.9 магнитудын газар хөдлөлт Филиппиний төв нутгийг донсолголоо

Филиппиний төв нутагт 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 69-т хүрч, 140 гаруй хүн гэмтэж бэртсэн гэж эрх баригчид лхагва гарагт мэдэгджээ.

Мягмар гаргийн шөнө орон нутгийн цагаар 21:59 цагт болсон газар хөдлөлтийн голомт нь Себу мужийн төв хэсэгт орших далайн эргийн Бого хотоос зүүн хойд зүгт 19 км-ийн зайд, 5 км-ийн гүнд байжээ. 

Ерөнхийлөгч Фердинанд Маркос байгалийн гамшигт өртөн амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, эсэн мэнд үлдсэн хүмүүст яаралтай тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгджээ. Филиппиний Галт уул, газар хөдлөлт судлалын хүрээлэнгээс цунамийн аюулаас сэрэмжлүүлж, хүмүүсийг далайн эргээс хол байхыг анхааруулсан боловч давлагаа ажиглагдаагүй тул сэрэмжлүүлгийг цуцалсан байна.

“Энэ бол маш хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож байна. Бид хохирлын үнэлгээ болон газар хөдлөлтийн дараах чичирхийллийг хүлээж байна” гэж тус хүрээлэнгийн захирал Тересито Баколкол радиод ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Өнгөрсөн баасан гарагт Себу мужийг хүчтэй шуурга дайран өнгөрч, модод булгарч, үерийн гамшиг нүүрлэсний улмаас 27 хүн амиа алдсаны дараа газар хөдөлсөн байна.

Газар хөдлөлтийн улмаас Филиппиний төв нутагт хоёр сүм, спортын цогцолбор зэрэг олон барилга байгууламж эвдэрч сүйджээ. Хүчтэй чичирхийллээс үүдэн цахилгаан тасарсан тул оршин суугчид харанхуйд балмагдсан гэж албаныхан ярьсан байна. Нийгмийн сүлжээнд цацагдсан дүрс бичлэгүүдээс үзэхэд барилга байгууламжууд нурж, хүмүүс сандралдан гүйж байгаа нь харагдана.

Аврах албаныхан хад чулуу, хөрс нурсан уулын ойролцоох тосгонд хүмүүсийг аврахаар ажиллаж байгаа тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна гэж Байгалийн гамшгийн уршгийг арилгах албаны ажилтан Рекс Игот хэлжээ. Филиппин бол байгалийн гамшигт хамгийн их өртөмтгий орнуудын нэг юм. Номхон далайн “Галт цагариг”-т оршдог тус улсад газар хөдлөлт түгээмэл болдог боловч ихэнх нь мэдрэгдэхээргүй сул хүчтэй байдаг.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у...
Top