x

Өмнөд Солонгосын чипний экспорт 16.6 тэрбум ам.долларт хүрч түүхэн дээд амжилт тогтоов

Өмнөд Солонгосын хагас дамжуулагчийн экспортын хэмжээ есдүгээр сард түүхэн дээд үзүүлэлтэд хүрснийг өнөөдөр танилцуулсан албан ёсны мэдээлэл харуулжээ. АНУ-ын татвар болон уг чухал салбарт тавьсан бусад хязгаарлалтын дарамт нэмэгдэж байгаа хэдий ч ийнхүү өссөн байна. 

Тус улсын Аж үйлдвэрийн яамны мэдээллээр, өнгөрсөн сард хагас дамжуулагчийн экспортын хэмжээ 16.6 тэрбум гаруй ам.долларт хүрсэн нь 2024 оны есдүгээр сарынхаас тав дахин их байжээ. Экспортын хэмжээ өсөхөд хиймэл оюуны серверүүдэд ашигладаг HBM зэрэг өндөр үнэ цэнтэй санах ойн чипний эрэлт их байгаатай холбоотой гэж тус яам мэдээлсэн байна.

Өмнөд Солонгосын экспортын өөр нэг гол бүтээгдэхүүн болох авто машин ч мөн сайн дүн үзүүлж, авто машины нийлүүлэлт 6.4 тэрбум ам.долларт хүрсэн нь тус улсын түүхэнд есдүгээр сард бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Эдгээр өндөр үзүүлэлтийн ачаар экспортын нийт хэмжээ 65.9 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн 42 сар гаруйн хугацаанд байгаагүй өндөр үзүүлэлт байв.

Ган, авто машин, машин механизмын татвараас үүдэн АНУ руу хийсэн экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар буурч, 10.27 тэрбум ам.долларт хүрсэн бол бусад бүх томоохон бүс нутагт экспорт өссөн байна. Азийн дөрөв дэх том эдийн засагтай тус улсад АНУ-ын зүгээс анх 25 хувийн татвар ногдуулсан боловч эцсийн мөчид тохиролцоонд хүрснээр 15 хувийн татвар ногдуулахаар болсон юм.

Өмнөд Солонгос бол АНУ-ын худалдааны хамгийн том түншүүдийн нэг бөгөөд авто машинууд экспортын нэлээд хувийг эзэлдэг. Авто машины татварыг 25 хувиас 15 хувь болгон бууруулахаар тохиролцсон боловч хөрш Японоос ялгаатай нь уг шийдвэр хараахан хүчин төгөлдөр болоогүй байгаа юм. Мөн ган, хөнгөн цагаан зэрэг экспортын гол бүтээгдэхүүнд 50 хувийн татвар ногдуулсан хэвээр байна.

Энэхүү шинэ дээд үзүүлэлт нь “татвар ногдуулах шийдвэрээс үүдэн АНУ руу хийх экспортын хэмжээ буурсан таагүй нөхцөл байдлыг үл харгалзан экспортын зах зээлээ хурдацтай төрөлжүүлсэн манай компаниудын гаргасан үнэ цэнтэй ололт амжилтын үр дүн мөн” гэж Аж үйлдвэрийн сайд Ким Жун Кван мэдэгджээ. “АНУ-тай хийж буй тарифын асуудлаарх хэлэлцээний улмаас экспорттой холбоотой тодорхойгүй байдал үргэлжилсээр байгаа бөгөөд бид сонор сэрэмжтэй байж, шуурхай хариу арга хэмжээ авах ёстой” гэж тэрбээр хэлжээ. Мөн тэрбээр компаниудынхаа экспортын өрсөлдөх чадварыг хадгалахын тулд төрөөс үзүүлэх бодлогын дэмжлэгийг сайжруулна гэдгийг нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 7 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 12 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 15 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 19 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 1 цаг 24 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 1 цаг 33 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 1 цаг 55 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 2 цаг 27 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 2 цаг 48 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 2 цаг 55 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 3 цаг 9 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 3 цаг 20 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 3 цаг 27 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 3 цаг 34 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 3 цаг 38 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 3 цаг 44 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 3 цаг 48 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 3 цаг 51 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 3 цаг 54 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 3 цаг 57 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top