x

Д.Трампын гал зогсоох төлөвлөгөөг ХАМАС судална гэв

Газын зурваст гал зогсоох тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын төлөвлөгөөг ХАМАС бүлэглэлийнхэн судалж байна гэж Катарын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт мэдэгджээ. Д.Трамп уг төлөвлөгөөг даваа гарагт Цагаан ордонд танилцуулсан юм. 

Хэвлэлийн төлөөлөгч Мажед Аль-Ансаригийн хэлснээр, Катар, Египетийн талууд Газа дахь дайныг зогсоох төлөвлөгөөг ХАМАС-т хүргүүлсэн бөгөөд ХАМАС-ын төлөөлөгчид судлахаа амласан байна. Гэхдээ тус бүлэглэлийнхэн ямар хариу өгөх талаар ярихад эрт байна гэж тэрбээр нэмж хэлжээ.

Израил, ХАМАС-ын хоорондын хэлэлцээнд Катар, Египетийн төлөөлөгчид гол үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. ХАМАС болон Палестины бусад бүлэглэл уг төлөвлөгөөг “хүлээн зөвшөөрөх хандлагатай байна” гэж CBS телевиз мэдээлэлд ойр эх сурвалжийг эш татан мэдээлжээ. ХАМАС-ын хариуг лхагва гарагт зуучлагчдад танилцуулна гэж эх сурвалж хэлсэн байна. 

ХАМАС-ын мэдэлд байдаг Палестины хэвлэл мэдээллийн хэрэгсэл тус бүлэглэлийн мэдэгдлийг эш татан даваа гарагт мэдээлэхдээ, төлөвлөгөөнд тусгасан нөхцөлүүд нь “Израилын зорилгод” ойр байгааг онцолжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт мэдэгдэл хийхдээ, Д.Трампын төлөвлөгөөг НҮБ-ын тэргүүн сайшааж байгааг дурдаад, “хоёр улс зэрэгцэн орших шийдлийг хэрэгжүүлэх” нөхцөлийг бүрдүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Д.Трамп Цагаан ордонд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзсаныхаа дараа 20 зүйл заалт бүхий гал зогсоох төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Израилын удирдагч уг төлөвлөгөөг дэмжинэ гэж мэдэгдсэн билээ. Төлөвлөгөөнд хэрэв хоёр тал энэхүү саналыг зөвшөөрвөл “дайн шууд дуусна” гэж заажээ. Мөн агаараас болон их буугаар цохилт өгөх зэрэг цэргийн бүх ажиллагааг түр зогсоох гэж дурдсан байна. Түүнчлэн Израилын тал саналыг хүлээн зөвшөөрснөөс хойш 72 цагийн дотор ХАМАС барьцаанд байгаа бүх хүнийг /амьд болон амиа алдсан/ буцааж өгөх ёстой гэж тусгасан байна.

Д.Трамп мягмар гарагт мэдэгдэхдээ, ХАМАС-тай хэлэлцээ хийх “тийм ч их боломж бололцоо” байхгүй гэжээ. “Бид ХАМАС-ын хариуг л хүлээж байна, ХАМАС үүнийг зөвшөөрөх үү, үгүй юу гэдгийг, гэхдээ тэд зөвшөөрөхгүй бол маш гунигтай төгсгөл хүлээж байна” гэж тэрбээр хэлсэн байна. Хэрэв ХАМАС саналыг хүлээн авахаас татгалзвал Израил “хийх ёстой зүйлээ хийх болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ. Тэрбээр мөн ХАМАС-т хариу өгөх “гурав юм уу дөрөв хоногийн хугацаа бий” хэмээн хэлсэн байна.

Б.Нетаньяху даваа гарагт мэдэгдэхдээ, хэрэв ХАМАС төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах аваас Израилын тал “энэ ажлыг өөрөө дуусгана” гэж анхааруулжээ.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... 26 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 36 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд 41 мин “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр өнгөрсөн сард 161,898 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлжээ 44 мин Дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен-2026" тэмцээн өндөрлөв 50 мин Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв 1 цаг 1 мин Хотын дарга Б.Пүрэвдагва үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов 1 цаг 6 мин Цэргийн наадамд хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, бадрангуй чимэг нэмлээ 1 цаг 13 мин УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг хоёр бүрэн эрхийн хугацаагаар хязгаарлах хуультай болъё 1 цаг 30 мин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Уржигдар 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Уржигдар 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Уржигдар 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Уржигдар 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 2026-06-05 Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 2026-06-05 Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 2026-06-05 Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 2026-06-05 Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 2026-06-05 “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 2026-06-05 Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 2026-06-05
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ...
Top