x

Нью-Йорк түрээсийн төлбөрөөр дэлхийд тэргүүлэв

“Visual Capitalist” байгууллагын шинэчилсэн судалгаагаар орон сууцны түрээсийн төлбөр хамгийн өндөртэй хотуудын энэ оны жагсаалтыг Нью-Йорк тэргүүлсэн бол Сингапур, Дубай хотуудад түрээсийн үнэ ихээхэн өсжээ. 

Судалгаанаас үзэхэд, дэлхийн томоохон хотуудад орон сууцны түрээсний үнэ хурдтай өссөөр байна. Жагсаалтын тэргүүнд Нью-Йорк орж, Сингапур ба Дубайд түрээсийн үнэ шинэ дээд үзүүлэлтэд хүрч нэмэгджээ. 

Нью-Йорк хотын төвд нэг өрөө байрны түрээсийн сарын дундаж үнэ 4143 ам.доллар байгаа нь таван жилийн өмнөхөөс 22 хувиар өссөн байна. Цар тахлын нөлөө болон хүн амын шилжилт хөдөлгөөн явагдсан хэдий ч дэлхийн санхүүгийн төв болсон тус метрополис хотод орон сууцны эрэлт өндөр хэвээр байна.

Жагсаалтын хоёрдугаарт Бостон хот бичигджээ. Тус хотод нэг өрөө байрны түрээсийн сарын дундаж үнэ 3394 ам.доллар (таван жилийн хугацаанд 25 хувиар өссөн) байна. Энд түрээсийн үнэ өндөр байгаа нь түрээсэлж болох орон сууцны тоо хязгаарлагдмал, барилгын материалын үнэ их байгаатай холбоотой. Жагсаалтын гуравдугаарт Сан-Франциско ($3,332) хот бичигджээ. Тус хотод сүүлийн таван жилд түрээсийн үнэ бараг өөрчлөгдөөгүй (+1%) байна.

Түрээсээр өртгөөр АНУ-ынхаас бусад хотуудыг Сингапур тэргүүлжээ. Тус хотод түрээсийн нэг сарын төлбөр 2020 оныхоос 55 хувиар өсөж, 3167 ам.доллар болсон нь жагсаалтад багтсан хотуудынхаас хамгийн хурдацтай өссөн үзүүлэлтэй болжээ. Европын хотуудыг Лондон тэргүүлсэн ба тэндхийн түрээсийн төлбөр 39 хувиар нэмэгдэж, 2985 ам.долларт хүрчээ. Швейцарын Цюрих (2720 ам.доллар, 35 хувиар өссөн), Женев (2330 ам.доллар, 20 хувиар өссөн) хотууд түрээсийн төлбөр хамгийн өндөртэй Европын хотуудын тоонд орсон хэвээр байна.

Шинжээчид Дубай хотыг онцгойлон тэмдэглэжээ. Тус хотод түрээсийн төлбөр 54 хувиар өсөж, 2401 ам.долларт хүрснээр Ойрх Дорнодын хамгийн өртөг өндөртэй хот болж, жагсаалтыг наймдугаар байранд оруулжээ.

Жагсаалтад Чикаго, Хонконг, Сидней, Ванкувер, Мюнхен зэрэг нийт 20 хот багтжээ. Хонконгт түрээсийн төлбөр 3 хувиар буурч, 2202 ам.доллар болсон байна.

Түрээсийн төлбөр өсөж байгаа нь орон сууцны хомсдол төдийгүй, алсаас ажилладаг хүмүүс дэлхийн хамгийн хөгжингүй төвүүдэд амьдрах болсонтой холбоотой гэж үзэж байна. 

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... 27 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 37 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд 42 мин “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр өнгөрсөн сард 161,898 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлжээ 45 мин Дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен-2026" тэмцээн өндөрлөв 51 мин Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв 1 цаг 2 мин Хотын дарга Б.Пүрэвдагва үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов 1 цаг 7 мин Цэргийн наадамд хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, бадрангуй чимэг нэмлээ 1 цаг 14 мин УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг хоёр бүрэн эрхийн хугацаагаар хязгаарлах хуультай болъё 1 цаг 31 мин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Уржигдар 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Уржигдар 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Уржигдар 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Уржигдар 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 2026-06-05 Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 2026-06-05 Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 2026-06-05 Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 2026-06-05 Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 2026-06-05 “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 2026-06-05 Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 2026-06-05
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ...
Top