x

“Meta”-гийн дараа “YouTube” ч Трамптай тохиролцов

Капитолын ордонд 2021 оны нэгдүгээр сарын 6-нд болсон үймээн самууны дараа Ерөнхийлөгч Дональд Трампын хаягийг нийгмийн сүлжээний платформуудаас хаасантай холбогдуулан түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхийн тулд “YouTube” платформ 24.5 сая ам.доллар төлөхөөр болжээ. 

“Alphabet” компанийн эзэмшдэг “YouTube” нь Д.Трампын шүүхэд өгсөн нийгмийн сүлжээний гурван томоохон компаниас ийм шийдвэр гаргасан сүүлчийнх нь болж байна. Өмнө нь “Meta”, X /хуучнаар Twitter/ платформууд нэхэмжлэлийг шийдвэрлэхийн тулд ижил төстэй шийдвэр гаргасан юм.

Шүүхийн баримт бичгийн дагуу Цагаан ордны бүжгийн танхимыг барихад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Trust for the National Mall” ашгийн бус санд “YouTube” 22 сая ам.доллар хандивлана. Мөн уг нийгмийн сүлжээний компаниас Америкийн Консерватив холбоо зэрэг бусад нэхэмжлэгчтэй тохиролцохын тулд 2.5 сая ам.доллар төлөх ажээ.

“Meta” энэ оны нэгдүгээр сард Д.Трампын нэхэмжлэлийг 25 сая ам.доллароор барагдуулахаар тохиролцсон юм. Түүнчлэн “Нью-Йорк Таймс” сонинд бичсэнээр, хоёрдугаар сард X компани мөн ойролцоогоор 10 сая ам.долларыг төлөхөөр тохиролцсон байна.

Эдгээр компани Д.Трампын хаягийг хаах үедээ "үймээн самуунтай холбоотой түүний нийтлэлүүд нь цаашид хүчирхийллийг өдөөх эрсдэлтэй" гэж мэдэгдэж байсан юм. Технологийн компаниуд платформоо өөрсдийн үзэмжээр ажиллуулах эрхтэй тул ижил төстэй нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгож ирсэн гэж хуулийн мэргэжилтнүүд тухайн үед хэлж байжээ.

Гэсэн хэдий ч технологийн томоохон компаниуд Д.Трампыг нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсноос хойш Ерөнхийлөгч болон Бүгд найрамдах намын ашиг сонирхлыг шууд дэмжихгүй хэдий ч илүү эвлэрэхийг эрмэлзэж буй энэ үед нэхэмжлэлүүдийг дээрх байдлаар шийдвэрлэж байна.

Америкийн тэрбумтан Илон Маск 2022 оны сүүлчээр тухайн үед “Twitter” гэгддэг байсан X платформыг худалдан авсныхаа дараа Д.Трампын хаягийг сэргээсэн бол “Meta” 2023 оны хоёрдугаар сард, “YouTube” дараа сард нь тус тус түүний хаягийг сэргээж байлаа.

И.Маск, “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг, “Alphabet”-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай нар Д.Трампын тангараг өргөх ёслолд оролцсон юм. “YouTube” өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ, 2020 оны сонгуулийн дүнгийн тухай гэх мэт ташаа мэдээллийг нийтлэхийг зогсоох зорилготой дүрэм журмыг /одоо хүчингүй болсон/ зөрчсөний улмаас хаагдсан зарим хаягийг сэргээнэ гэсэн байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top