x

Аравдугаар сарын эхээр ихэнх нутгаар сэрүүсэж, салхи ширүүснэ

2025 оны есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 08-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв.

Аравдугаар сарын 02-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 03-нд нутгийн хойд хэсгээр, 07-нд ихэнх нутгаар хур тунадас орж, 03-наас ихэнх нутгаар сэрүүсч, салхитай байна.

Хур тунадас: 29-нд Хангайн уулархаг нутгаар, 30-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10 дугаар сарын 01-нд Монгол-Алтай уулархаг нутгаар, 02-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 03-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 04, 05-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 07-нд нутгийн төв хэсгээр, 08-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. 

Салхи: Ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 30-нд тал, хээрийн нутгаар, 10 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр, 02, 07-нд ихэнх нутгаар, 06-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 08-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 30 болон 10 дугаар сарын 01-нд нутгийн өмнөд хэсгээр, 02-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр дулаан байх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийнгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 4 хэмийн хүйтнээс 1 хэм, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 02-03-нд ялимгүй хур тунадас, 07-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. 

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 30 болон аравдугаар сарын 02-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр дулаахан шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, 03-наас сэрүүсэж шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-6 хэм хүйтэн, бусад хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэм, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top