x

“Чоно үүр шөнөөр ирдэг” кино Хятадын наадмаас шилдэг баримтат киноны шагнал хүртлээ

Хятадын Фужоу хотод болсон 12 дахь удаагийн олон улсын кино наадмаас Австралийн найруулагч Габириелль Брэдигийн “The Wolves Always Come at Night” буюу “Чоно үүр шөнөөр ирдэг” бүтээл “Шилдэг баримтат кино”-ны шагнал хүртлээ.

Тус бүтээлийг Австралийн “Over Here” продакшн, “Германы “Chromosom” фильмс, Монголын “Гуру медиа” хамтран хийсэн юм. Энэ удаагийн наадамд 125 орны 2825 бүтээл өрсөлджээ. Зөвхөн баримтат киноны төрөлд л гэхэд 100 гаруй бүтээл өрсөлдсөнөөс дээр кино шалгарсан байна.

Байгаль цаг уурын өөрчлөлт буюу хүчтэй хуй салхинд өртөж, Улаанбаатар хот руу нүүх болсон Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат малчин Д.Даваасүрэнгийн гэр бүл түүнийг даган өрнөх олсон, гээсэн үнэт зүйлс, мянга мянган жил оршин тогтносон нүүдэлчин ахуй, соёл уур амьсгалын өөрчлөлтийн сорилттой хэрхэн нүүр тулж байгаа бодит түүхийг энэхүү кинонд өгүүлдэг аж.

Түүнчлэн уг бүтээл нь 2026 оны “Оскар”-ын “Шилдэг олон улсын кино” төрөлд Австралийг төлөөлж нэр дэвшсэн бөгөөд ирэх сараас Юнивишн, Ддиш, Лүүк болон Вүү сувгаар үзэгчдийн хүртээл болгохоор зэхэж байгаа аж. Монгол хэл дээр, монгол хүний түүхийг, Монголын тал нутагт зургийг нь авсан эл дэлгэцийн бүтээлд монголчууд Австрали, Герман, АНУ, Колумб, Их Британийн уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн ажилласан хамтын бүтээл анх удаа Оскарын шагналд нэр дэвшиж буйгаараа онцлогтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top