x

Селена Гомез, Бенни Бланко нар Санта-Барбара хотод хуримлав

Америкийн поп од, жүжигчин Селена Гомез хөгжмийн продюсер Бенни Бланкотой Калифорни муж улсад хуримлажээ.

С.Гомез “Instagram” хуудсандаа өөрөө цагаан өнгийн задгай мөртэй даашинз, Б.Бланко хар өнгийн хослол өмссөн зургуудыг цагаан зүрхэн эможинуудын дунд “9.27.25” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн байна.

Санта-Барбара хотод өнгөрсөн бямба гарагт болсон хуримын ёслолд дуучин, ая зохиогч Тейлор Свифт, жүжигчин Пол Радд, С.Гомезын тоглосон “Only Murders in the Building” цувралд дүр бүтээсэн Стив Мартин, Мартин Шорт зэрэг 170 орчим зочин хүрэлцэн ирсэн талаар “Vogue” загварын сэтгүүлд бичжээ.

С.Бланко сүйт бүсгүйнхээ нийтэлсэн зургуудын доор “Бодит амьдрал дээрх эхнэр минь” хэмээн бичсэн байна. Өдгөө 33 настай С.Гомез, 37 настай Б.Бланко нар нэг жилийн турш болзсоны эцэст 2024 оны 12 дугаар сард сүй тавьсан юм. Тэд өмнө нь хэд хэдэн хөгжмийн төсөл дээр хамтран ажиллаж байлаа.

Хос хоёр хайрынхаа түүхийг өгүүлсэн “I Said I Love First” нэртэй цомгоо энэ оны гуравдугаар сард гаргасан юм. Тэд өмнө нь 2015 онд “Same Old Love”, “Kill Em with Kindness” хэмээх хит дуунууд, 2019 онд Tainy, J Balvin нартай хамтран “I Can't Get Enough” дуугаа гаргаж байжээ.

С.Гомез 2000-аад онд хөгжмийн ертөнцөд хөл тавихаасаа өмнө “Disney” сувгийн “Wizards of Waverly Place” цувралд тоглож байсан юм. Тэрбээр саяхан “Emilia Perez” кинонд Жессика Дел Монтегийн дүрийг бүтээсэн билээ. Харин Б.Бланкогийн хувьд 2018 онд “Friends Keep Secrets” нэртэй цорын ганц бие даасан студийн цомгоо гаргаж байсан бөгөөд Кэти Перри, Бритни Спирс, Кеша зэрэг алдартай уран бүтээлчдэд дуу туурвиж өгдөг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top