Хятад улсын жилийн үр тарианы үйлдвэрлэлийн үндэс болдог зуны ургац 2025 онд 149,74 сая тонн болж, дээд үзүүлэлтэд хүрсэн талаар албан эх сурвалж мэдээллээ.
Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи эрдэнэ шош, будаа, цагаан будааны шинэ сортуудыг бий болгосон нь ургацыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ. Ингэснээр фермерүүдийн орлого өсч, салбарын бүтээмж дээшилсэн байна.
Мөн энэ оны долдугаар сард тус улсын Засгийн газар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэрэглээ болон үйлдвэрлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой төлөвлөгөө нийтэлсэн нь ургацын үр дүнд эерэгээр нөлөөлсөн гэж үзэж байна.