x

Европын нисэх буудлуудын системд үйлдсэн цахим халдлагын сэжигтнийг баривчилжээ

Лондоны Хитроу зэрэг Европын хэд хэдэн томоохон нисэх онгоцны буудлуудын үйл ажиллагааг тасалдуулж, цахим халдлага үйлдсэн сэжигтнийг баривчилсан тухай Их Британийн Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх агентлаг (NCA) лхагва гаригт мэдэгджээ.  

Сэжигтнийг 40 гаруй настай гэж таамаглаж байсан бөгөөд мягмар гаригийн орой Английн өмнөд хэсэгт баривчилсан байна. “Энэхүү баривчилгаа нь нааштай алхам хэдий ч уг хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа эхний шатандаа үргэлжилж байна” гэж NCA-гийн дэд захирал Пол Фостер мэдэгджээ. Цахим гэмт хэрэг “дэлхий даяар байнгын аюул” болж, Их Британи болон бусад улс оронд "их хэмжээний хохирол учруулсаар" байна гэж тэрбээр нэмж дурдаад өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Есдүгээр сарын 19-ний орой Берлин, Брюссель, Дублин болон Лондоны Хитроу нисэх онгоцны буудлуудад зорчигчдыг бүртгэх системийн үйлчилгээ үзүүлдэг “Collins Aerospace” компани цахим халдлагад өртжээ. Тус компани нь мөн сансар судлалын техник, цэргийн зориулалттай систем хөгжүүлдэг байна. Одоогоор компаниас уг халдлагыг шалгаж байгаа гэж мэдэгджээ.

Программ хангамжид алдаа гарсны улмаас нисэх буудлуудын ажилтнууд ачаа тээшийг бүртгэх, буулгах ажлыг гар аргаар хийхээс өөр аргагүй болж, улмаар олон тооны нислэг саатах, цуцлагдахад хүргэжээ. Брюсселийн нисэх онгоцны буудлын удирдлагын мэдээлснээр, зорчигчдыг бүртгэх, онгоцонд суулгах системүүд мөн халдлагад өртсөн байна.

Сүүлийн жилүүдэд нисэх онгоцны буудлуудын системүүдэд цахим халдлага үйлдэх нь эрс нэмэгджээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top