x

“Artemis II” хөтөлбөрийг ирэх онд хэрэгжүүлж эхэлнэ

 Саран дээр сансрын нисгэгчдийг буулгах “Artemis II” хөтөлбөрийг ирэх оны дөрөвдүгээр сард багтаан хэрэгжүүлнэ гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв буюу НАСА агентлагийн дэд захирлын туслах Лакиша Хокинс мягмар гаригт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Энэ нь сүүлийн 50 жилийн хугацаанд Сар руу хийх анхны жолоодлогот нислэг болно.

Сар руу хийх нислэгийн үндсэн бэлтгэл ажлыг 2026 оны хоёрдугаар сар гэхэд дуусгах ёстой гэж тэрбээр хэлээд уг хөтөлбөрийн хамгийн чухал зорилт бол “Orion” сансрын хөлгийн багийнхны аюулгүй байдлыг хангах явдал гэдгийг онцоллоо. “Artemis II” хөтөлбөрийн хүрээнд дөрвөн сансрын нисгэгчийг Сар руу илгээх юм. Хөлгийн багийн бүрэлдэхүүнд НАСА-гийн сансрын нисгэгчид болох Рид Вайсман (хөлгийн дарга), Виктор Гловер, Кристина Кох, Канадын сансар судлалын агентлагийн нисгэгч Жерем Хансен нар багтжээ. Сансрын нисгэгчид энэ удаад Саран дээр газардахгүй ба Сарыг нэг удаа тойрон нисэх бөгөөд тойрог замаас 9200 гаруй км-ийн хол зайд нисэх ажээ. Энэ нь 1972 онд “Аполлон-17” хөлгөөр ниссэнээс хойш хүн анх удаа Дэлхийн нам тойрог замаас цааш ниссэн нислэг болох юм.

Нислэгийн явцад хөлгийн системүүдийг шалгах, пуужингийн хоёр дахь угсраанд ойртох маневр хийхээс гадна шинжлэх ухааны туршилтуудыг хийнэ. Тухайлбал, бичил таталцал ба сансрын орчны цацраг туяа хүний эсүүдэд хэрхэн нөлөөлж байгааг нарийвчлан судална.

Сарыг тойрон ниссэнийхээ дараа сансрын нисгэгчид эх дэлхий рүүгээ буцах дөрвөн өдрийн аяллыг эхлүүлэх бөгөөд аяллын хамгийн эрсдэлтэй үе шат нь "Orion" хөлгийн капсул Дэлхийн агаар мандалд орох, мөн Калифорнийн эргийн ойролцоо Номхон далайд буух үе юм.

“Аполлон” хөтөлбөрийн дараа сансрын нисгэгчдийг анх удаа Сарны гадаргуу дээр буулгах зорилготой "Artemis III" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэх ажил "Artemis II" хөтөлбөр амжилттай хэрэгжих эсэхээс шалтгаална. 

“Artemis I” хөтөлбөрийн хүрээнд “Orion” хөлгийг “SLS” зөөгч пуужингаар 2022 оны 11 дүгээр сард хөөргөж туршсан байна. Уг туршилтыг автомат горимоор явуулжээ. Харин “Artemis III” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үеэр 2027 онд хөлөг Саран дээр газардсанаар сансрын нисгэгчид манай гаргийн дагуулын гадаргуу дээр буух ёстой. Дараагийн “Artemis IV” хөтөлбөрийг 2028 онд хэрэгжүүлэх бөгөөд энэ үед “Orion” хөлөг Сар орчмын тойрог тойрог замын станцтай залгагдаж, дараа нь сансрын нисгэгчид Саран дээр буух юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 1 цаг 32 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 1 цаг 39 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 44 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 3 цаг 24 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 3 цаг 33 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 3 цаг 42 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 3 цаг 47 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 4 цаг 6 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 4 цаг 26 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 4 цаг 31 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 4 цаг 36 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 4 цаг 42 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 5 цаг 2 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 5 цаг 49 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 6 цаг 33 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top