x

Аутизмтай холбоотой Д.Трампын анхааруулгын хариуд Европын Холбоо, ДЭМБ мэдэгдэл гаргав

Парацетамолыг жирэмсэн үед хэрэглэхэд аюулгүй болохыг Европын Холбоо болон Их Британийн эрүүл мэндийн агентлагууд мягмар гаригт баталснаар түгээмэл хэрэглэдэг өвчин намдаах уг эм нь аутизмыг үүсгэдэг гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэлсний эсрэг байр сууриа илэрхийлжээ. 

Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ аутизмыг үүсгэдгийг нотлох баримтууд өөр хоорондоо зөрчилтэй хэвээр байгааг дурдаад, дүгнэлт хийхдээ хянуур хандахыг уриалсан байна.

Даваа гаригт Д.Трамп хэлэхдээ "хүүхдийн вакцинжуулалт болон эмэгтэйчүүд жирэмсэн үедээ тайленол эмийг хэрэглэх нь аутизмыг үүсгэдэг" хэмээн шинжлэх ухааны судалгаагаар нотлогдоогүй мэдэгдлийг хийснээр АНУ-ын эрүүл мэндийн бодлогод өөрчлөлт гарах нь гэсэн болгоомжлолыг төрүүлсэн байна. 

Харин Америкт тайленол гэж нэрлэгддэг парацетамолыг жирэмсэн үед хэрэглэх талаарх одоогийн зөвлөмжид өөрчлөлт оруулах нь зүйтэй гэснийг нотлох баримт байхгүй гэж Европын Эмийн агентлаг /EMA/ мягмар гарагт мэдэгдсэн байна.

“Одоо байгаа нотлох баримтуудаас үзэхэд жирэмсэн үед парацетамол хэрэглэх болон аутизмын хооронд ямар ч холбоо хамаарал байхгүй” гэж EMA мэдэгдээд, жирэмсэн үед парацетамолыг хамгийн бага тун, давтамжтайгаар шаардлагатай үед хэрэглэж болно гэдгийг дурджээ.  

Даваа гаригт мөн Британийн эрүүл мэндийн агентлаг уг эмийг хэрэглэхэд аюулгүй гэж мэдэгдсэн байна.

ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Тарик Жасаревичээс Женевт болсон хэвлэлийн бага хурлын үеэр жирэмсэн үед парацетамол хэрэглэх нь аутизмтай холбоотой байж болзошгүй эсэх талаар асуухад “нотлох баримтууд хоорондоо зөрчилдсөн хэвээр байна” гэж хариулжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 43 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 1 цаг 12 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 1 цаг 17 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 1 цаг 20 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 1 цаг 24 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 2 цаг 29 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 2 цаг 38 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 3 цаг 0 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 3 цаг 31 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 3 цаг 53 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 3 цаг 59 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 4 цаг 14 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 4 цаг 25 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 4 цаг 32 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 4 цаг 38 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 4 цаг 43 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 4 цаг 49 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 4 цаг 52 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 4 цаг 56 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 4 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй...
Top