x

АНУ Бразилийн шүүгчийн эхнэрт хориг тавилаа

Бразилд төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр энэ сард 27 жилийн хорих ял сонссон Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг мөрдөн шалгах ажиллагааг удирдаж байсан тус улсын Дээд шүүхийн шүүгчийн эхнэрт АНУ-ын Засгийн газар даваа гарагт хориг тавьжээ.

Д.Трампын засаг захиргаа мөн Бразилын Ерөнхий прокурор Хорхе Мессиад олгосон АНУ-ын визийг хүчингүй болгосон бөгөөд тэрбээр нийгмийн сүлжээний хаягуудаараа дамжуулан уг шийдвэрийг шүүмжилсэн байна.

Дээд шүүхийн шүүгч Александр де Мораесийн эхнэр Вивиан Барси де Мораест хүний ​​эрхийг зөрчигчдийг эсэргүүцдэг АНУ-ын хуулийн дагуу хориг тавьжээ. Түүний нөхөрт мөн Ж.Болсонаругийн эсрэг хэргийг хариуцаж байсантай холбогдуулан ижил арга хэмжээ авсан байна.

Бразилын бусад албан тушаалтанд хориг арга хэмжээ авах, тус улсаас АНУ-д экспортолж буй олон тооны бараа бүтээгдэхүүнд 50 хувийн татвар ногдуулах зэргээр Д.Трампын засаг захиргаанаас Бразилын эсрэг авсан олон арга хэмжээний хамгийн сүүлчийнх нь энэ болж байна.

Мөнн Дээд шүүхэд А.Мораестай хамт ажиллаж байсан бусад шүүгчдэд олгосон визийг хүчингүй болгосон гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. АНУ-ын хуулийн дагуу А.Мораесийн гэр бүлийн нэгэн холдинг компанид мөн хориг тавьжээ.

Үүний хариуд А.Мораес мэдэгдэхдээ, Бразилын институциуд “хүчтэй, эрүүл” гэдгийг дурдаад,  эхнэрийнх нь эсрэг авсан арга хэмжээнүүдийг “олон улсын хууль тогтоомж, Бразилын бүрэн эрхт байдал, шүүхийн хараат бус байдалд халдсан явдал” гэж тодорхойлжээ.

А.Мораес шүүхийг зэвсэг болгон ашиглаж, дур зоргоороо баривчлах зөвшөөрөл олгож, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дарангуйлсан гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдсэн байна. “Эдгээр хориг арга хэмжээ нь эрх мэдлээ урвуулан ашигласан, улс төрийн өрсөлдөгчдийг илт онилсон, хүний ​​эрхийг ноцтой зөрчсөн А.Мораестай хариуцлага тооцоход чиглэсэн” гэж мэдэгдэлд дурджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 43 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 1 цаг 12 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 1 цаг 17 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 1 цаг 20 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 1 цаг 24 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 2 цаг 29 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 2 цаг 38 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 3 цаг 0 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 3 цаг 32 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 3 цаг 53 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 3 цаг 59 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 4 цаг 14 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 4 цаг 25 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 4 цаг 32 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 4 цаг 39 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 4 цаг 43 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 4 цаг 49 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 4 цаг 52 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 4 цаг 56 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 4 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй...
Top