x

Франц улс Палестиныг албан ёсоор хүлээн зөвшөөрөв

Газын зурваст дайн үргэлжилж байгаа энэ үед Бүгд Найрамдах Франц Улс даваа гарагт Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Ойрх Дорнодын мөргөлдөөнийг хоёр улсын шийдлээр зохицуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой НҮБ-ын дээд түвшний уулзалтын үеэр Израил, АНУ-ын байр суурийг үл харгалзан олон улс орон ийм мэдэгдэл хийх төлөвтэй байна. 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн танхимд Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны хийсэн мэдэгдлийг дэлхийн улс орнуудын 140 гаруй удирдагч алга ташин хүлээж авчээ. Палестины төлөөлөгчид, тэр дундаа НҮБ-д суугаа ажиглагч Рияд Мансур уг мэдэгдлийн үеэр босож зогсон алга ташиж байгаа нь харагдана.

“Манай улс Ойрх Дорнод, израилчууд, палестинчуудын хооронд энх тайвны төлөөх түүхэн амлалтдаа үнэнч байгаа учраас миний бие өнөөдөр Францын тал Палестин улсыг хүлээн зөвшөөрснийг зарлаж байна” гэж Э.Макрон мэдэгджээ.

Их Британи, Канад, Австрали, Португал улсууд Палестин улсыг хүлээн зөвшөөрснөө зарласнаас нэг хоногийн дараа Андорра, Бельги, Люксембург, Мальта, Монако улсууд мөн ийм шийдвэр гаргаснаа зарласан ба баталгаажуулсан байна. Уг бага хуралд Герман, Итали, Япон улсууд оролцсон боловч Палестиныг хүлээн зөвшөөрсөнгүй.

Гэхдээ энэ удаагийн уулзалт болон Палестины тусгаар тогтнолыг өргөн хүрээгээр хүлээн зөвшөөрөх нь Израилын тал Газын зурваст ээлжит томоохон довтолгоогоо хийж, эзлэгдсэн Баруун эрэг дэх суурин газруудыг өргөжүүлж байгаа явдалд төдийлөн нөлөө үзүүлэхгүй гэж шинжээчид үзэж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдэхдээ, палестинчуудын улсыг хүлээн зөвшөөрөх нь шагнал биш харин эрхийн асуудал мөн гэлээ. Ингэснээр хоёр жилийн өмнө Газад халдлага үйлдэж дайныг эхлүүлсэн ХАМАС бүлэглэлийнхнийг шагнаж байна хэмээн үзэж буй Израилын засгийн газрын байр суурийг няцааж байгаа бололтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top