Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан багийн “Морогийн ар'' гэдэг газар энэ сарын 18-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.09.22/ 15:00 цагт бүрэн унтраалаа. Түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 27, 73, 69 дүгээр ангийн алба хаагчид, Цагааннуур, Ренчинлхүмбэ сумын мэргэжлийн ангийнхан ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Хөвсгөл аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Санал болгох
Сэтгэгдэл (5)