x

Барууны холбоотон улсууд Палестиныг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргалаа

Их Британи, Австрали, Канад улсууд Палестин улсыг ням гаригт албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Харин Израилын эрх баригчид уг шийдвэрт цухалдсан мэдэгдэл хийсэн байна. 

Хамтын нөхөрлөлийн гурван улс, эртний холбоотон орнуудын энэхүү шийдвэр нь Газад явуулж буй дайн болон Баруун эрэг дэх суурингуудаа үргэлжлүүлэн өргөжүүлэх зэргээр Палестин улсыг байгуулах хүчин чармайлтад саад тотгор учруулахын тулд Израилын засгийн газраас авч буй алхмуудад эрс дургүйцэж буйг илтгэж байна.

Газын зурвас дахь нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор өөрийн эрх баригч Лейборист намын дотроос Израилын эсрэг хатуу байр суурь баримтлах шахалттай тулгарч буй Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер мэдэгдэхдээ, Их Британийн энэхүү алхам нь “палестинчууд, израилчуудын энх тайвны төлөөх итгэл найдварыг сэргээх зорилготой” хэмээн онцолжээ. 

Түүнчлэн 2023 оны 10 дугаар сарын 7-нд 1200 орчим хүний ​​аминд хүрч, 251 хүнийг барьцаалсан халдлагын ард байсан ХАМАС бүлэглэлийг шагнаж буй хэрэг биш гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

“Энх тайван, хоёр улсын шийдэлд хүрэх итгэл найдварыг сэргээхийн тулд Их Британи Палестиныг албан ёсоор хүлээн зөвшөөрч буйг өнөөдөр би энэ агуу улсын Ерөнхий сайдын албыг хашиж байгаагийн хувьд тодорхой мэдэгдэж байна” гэж К.Стармер дүрс бичлэгээр дамжуулан мэдэгджээ. “Бид 75 гаруй жилийн өмнө Израилыг еврей ард түмний эх орон гэж хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр бид Палестин улсыг хүлээн зөвшөөрсөн 150 гаруй улсын эгнээнд нэгдэж байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Гурван улсын мэдэгдэл нь Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг Палестин тусгаар улс “болохгүй” гэж мэдэгдэхэд хүргэсэн бол ХАМАС-ын зүгээс Израилыг тусгаарлахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.

Ням гаригийн орой Португал мөн Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрснөө мэдэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top