x

БНХАУ, АНУ-ын удирдагчид Өмнөд Солонгост уулзана

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ дээд хэмжээний уулзалтад оролцохоор Өмнөд Солонгост ирэх сард айлчлах төлөвтэй байна гэж албаны хүмүүс лхагва гарагт мэдэгджээ.

Ши Жиньпиний айлчлалын талаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Чо Хён Бээжинд хийх анхны айлчлалынхаа өмнө мэдэгдсэн байна. 

“Миний ойлгосноор Ши дарга АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Өмнөд Солонгост айлчилна. Бид энэ талаар нарийвчилсан хэлэлцээ хийх болно” гэж Чо Хён хэлснийг “Yonhap” агентлаг уламжилжээ.

Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Хятадын удирдагчийг дээд хэмжээний уулзалтын үеэр Өмнөд Солонгост айлчлахыг урьсан захидлыг тусгай элчээр дамжуулсан хүргүүлсэн байна. 

АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 1-ний хооронд Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутгийн Кёнжү хотод болно.

Бээжинд хийх Чо Хёны айлчлал нь Өмнөд Солонгосын шинэ засаг захиргаа энэ оны зургаадугаар сарын үүрэгт ажилдаа орсноос хойш БНХАУ-д хийж буй анхны айлчлал болох юм. Хоёр өдрийн айлчлалын үеэр Чо Хён Хятадын эрх баригчидтай худалдааны харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэх төлөвтэй байна. “Бид хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэх, Зүүн Хойд Ази дахь хурцадмал байдлыг намжаах арга замын талаар хэлэлцэх болно” гэж тэрбээр хэлжээ.

Хятад, Өмнөд Солонгос улсууд 1992 оны наймдугаар сард албан ёсоор дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр орны худалдааны эргэлт 2024 онд 267.6 тэрбум ам.долларт хүрсэн байна.

АНУ-аас Өмнөд Солонгост суугаа Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Жозеф Юн лхагва гарагт хэлэхдээ, Д.Трамп АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож, ерөнхийлөгч Ли Жэ Мёнтой уулзах төлөвтэй байна гэжээ.

Ли Жэ Мён өнгөрсөн сард Цагаан ордонд зочлох үеэрээ Д.Трампыг АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Өмнөд Солонгост айлчлахыг биечлэн урьсан юм. Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви Сон Лак хэлэхдээ, Д.Трамп АПЕК-т оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн боловч одоогоор эцэслэн шийдэгдээгүй байгааг нэмж хэлжээ.

Д.Трамп Өмнөд Солонгосоос нийлүүлэх бараан бүтээгдэхүүнүүдэд ногдуулах татварыг анх зарласан 25 хувиас 15 хувь болгон бууруулсны хариуд Өмнөд Солонгосын тал АНУ-д 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсоны дараа Сөүл “харилцан ашигтай шийдлийг" хэлэлцэхийг эрмэлзэж буй үед энэхүү айлчлал болох гэж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 47 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 1 цаг 16 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 1 цаг 21 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 1 цаг 24 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 1 цаг 28 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 2 цаг 33 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 2 цаг 42 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 3 цаг 4 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 3 цаг 35 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 3 цаг 57 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 4 цаг 3 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 4 цаг 18 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 4 цаг 29 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 4 цаг 36 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 4 цаг 42 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 4 цаг 47 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 4 цаг 53 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 4 цаг 56 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 5 цаг 0 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 5 цаг 2 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй...
Top