x

Израиль Газын зурваст цэргийн ажиллагаа эхлүүллээ

Саяхан эхэлсэн Израилийн цэргийн ажиллагаа Газын зурваст хэр удаан үргэлжлэх нь ХАМАС-ын үлдсэн хүчин чадал, газар доорх хонгилуудыг ашиглах чадвараас шууд хамаарах талаар шинжээчид үзэж байна. Хүн хүч, стратегийн байрлалын хувьд ХАМАС-ыг бут ниргэхэд ЦАХАЛ (Израилийн батлан хамгаалах хүч) чадвартай ч тулааны хугацаа нь хэдэн сарын турш үргэлжлэх магадлалтай байна.

Газад тулалдааны хугацаа

Шинжээчдийн таамгаар, Газын зурваст хүчтэй тулалдаан гурван сараас хагас жил хүртэл үргэлжилж болзошгүй. ХАМАС-ын дайчид хотыг түр орхиж магадгүй ч боломж гарвал эргэн ирэх боломжтой. Учир нь тэдэнд сэлбэлт хийх боломж хязгаарлагдмал бөгөөд үндсэн цөмөө хадгалахыг хичээх аж.

Газрын дотоод хонгилууд өмнөх тулаанаар нэлээд сүйрсэн ч ХАМАС-ын үлдсэн хүч тулалдааны үргэлжлэх хугацааг тодорхойлох гол хүчин зүйл юм.

Израилийн бэлтгэл ба стратеги

Израиль өмнө нь Газын зурваст ээлж дараалан ажиллагаа явуулдаг байсан бол энэ удаад хотыг бүрэн эзлэхээр төлөвлөж байна. Энэхүү ажиллагаанд бүрэн бэлтгэлтэй цэргийн анги нэгтгэл оролцож байгаа ч зарим ангиудын бэлтгэл төгс бус байж магадгүй, энэ нь илүү хохирол учруулж болзошгүй юм.

Палестины дайчид шууд тулалдахаас илүү балгас болон хонгилд нуугдаж, эргүүл болон арын цуваанд гэнэтийн цохилт өгөх магадлалтай. Израильд бүхлээр нь цэвэрлэгээ хийх шаардлага тулгарч байгаа нь олон сар шаардана.

Хоёр талын хүчний харьцаа

Израиль ХАМАС-ыг устгах боломжтой хэдий ч хугацаа нь тодорхойгүй байна. ЦАХАЛ нь Ойрхи Дорнодын хамгийн хүчтэй арми бөгөөд сүүлийн үеийн технологиор тоноглогдсон. Харин ХАМАС бол партизаны ангиудын тогтолцоо бүхий 20–40 мянган хүний хүчтэй, харьцангуй хязгаарлагдмал хүчин чадалтай.

Тулаан эхлэхээс өмнө Израиль агаараас болон пуужингийн урьдчилсан довтолгоо хийж, Палестины зэвсэгт бүлэглэлийн үндсэн хүчийг сулруулсан. Израилийн тал хамгийн бага хохирол амсахыг эрмэлзэж, агаарын болон их бууны цохилтыг өргөн ашиглаж байна.

Палестины байрлал ба дайралт

Палестины бүлэглэл голлон автомат буу, пулемёт, мэргэн буучийн винтовка, гранат харвагч ашиглан газарт тулалдаж байна. Хонгилын сүлжээгээр дамжин гэнэтийн цохилт өгч байгаа бөгөөд Израиль тэсэрч дэлбэрэх төхөөрөмжөөр хариу давлагаа хийж байна.

Одоогоор 300 гаруй мянган оршин суугч аюулгүй газар нүүжээ. Израилийн Батлан хамгаалахын сайд Исраэль Кац “ХАМАС-ыг бүрэн бут нирттэл цохилт үргэлжлэх болно” гэж мэдэгджээ.

Дайны цар хүрээ

The Guardian сонины мэдээлснээр, хотод хэдэн мянган Израилийн цэргийн анги байгаа ба Газын тулалдааны талбарт 2–3 мянган ХАМАС-ын дайчид оролцох магадлалтай гэж таамаглаж байна.

Израилийн цэргийн ажиллагаа одоогоор идэвхтэй үргэлжилж байгаа ба Газын зурваст тулалдааны хугацаа хэдэн сар үргэлжилж болзошгүй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 1 цаг 44 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 1 цаг 51 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 56 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 3 цаг 36 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 3 цаг 45 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 3 цаг 54 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 3 цаг 59 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 4 цаг 18 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 4 цаг 38 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 4 цаг 43 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 4 цаг 48 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 4 цаг 54 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 5 цаг 14 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 6 цаг 1 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 6 цаг 45 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top