x

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 4.0–4.25 хувь болгон буурууллаа

АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ лхагва гарагт бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулсан нь өнгөрсөн оноос хойших анхны ийм шийдвэр боллоо. 

Тодруулбал, бодлогын хүүг 4.0-4.25 болгож бууруулсан байна. Ерөнхийлөгч Дональд Трампын татвар ногдуулах шийдвэр инфляц болон эдийн засагт хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байгаа тул ХНС хүүг бууруулахаа нэгдүгээр сард түр зогсоогоод байсан юм.

Инфляц өсөж, бага зэрэг өндөр хэвээр байгаа боловч хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой эрсдэл нэмэгдэж байгаа тул бодлогын хүүг бууруулахаар шийдвэрлэсэн гэж ХНС мэдэгджээ. Хэдийгээр инфляц ХНС-гийн зорилтот түвшин буюу 2 хувиас бага зэрэг давсан хэвээр байгаа боловч сүүлийн саруудад шинээр бий болсон ажлын байрны тооны өсөлт удааширч, ажилгүйдлийн түвшин нэмэгдсэнийг тоо баримт харуулж байна.

Бодлогын хүүг бууруулах, зээлийн хүүгийн түвшинг бууруулах нь шинэ ажлын байрны тоо, хэрэглээний зардлыг нэмэгдүүлэхийн тулд Төв банкуудын ашигладаг хэрэгсэл юм. Харин ХНС-гийн шинэ тэргүүн, Д.Трампын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан Стивен Миран 25 нэгжээр бус харин 50 суурь нэгжээр бууруулах санал гаргажээ. С.Миран энэ долоо хоногийн эхээр тангараг өргөсөн юм. Тэгвэл бодлогын хүүг тогтоодог Холбооны нээлттэй зах зээлийн хорооны санал өгөх эрхтэй бусад 11 гишүүн 25 суурь нэгжээр нэгжээр бууруулахыг дэмжсэн байна. Мягмар гарагт Ардчилсан намынхан С.Мираныг ХНС-гийн тэргүүний тангараг өргөснөөс хэдхэн цагийн дараа Цагаан ордон ба ХНС-гийн хоорондын бие биеэс үл хамаарах байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн хуулийн төслийг өргөн барьжээ.

Үүний зэрэгцээ Д.Трампын засаг захиргаанаас ХНС-гийн удирдах зөвлөлийн гишүүн Лиза Күүкийг огцруулахаар оролдож буйг үл харгалзан давж заалдах шатны шүүхээс түүнийг хуралд оролцуулахыг зөвшөөрсөн захирамжийг хэвээр үлдээсэн байна.

Бодлогын хүүг энэ онд дахин хоёр удаа, ирэх онд нэг удаа бууруулна гэж ХНС-гийн төлөөлөгчид урьдчилан таамаглаж байгаа ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... 1 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 1 цаг 17 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд 1 цаг 22 мин “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр өнгөрсөн сард 161,898 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлжээ 1 цаг 25 мин Дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен-2026" тэмцээн өндөрлөв 1 цаг 31 мин Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв 1 цаг 42 мин Хотын дарга Б.Пүрэвдагва үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов 1 цаг 47 мин Цэргийн наадамд хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, бадрангуй чимэг нэмлээ 1 цаг 54 мин УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг хоёр бүрэн эрхийн хугацаагаар хязгаарлах хуультай болъё 2 цаг 11 мин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Уржигдар 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Уржигдар 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Уржигдар 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Уржигдар 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 2026-06-05 Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 2026-06-05 Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 2026-06-05 Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 2026-06-05 Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 2026-06-05 “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 2026-06-05 Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 2026-06-05
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ...
Top