АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Швейцарийн импортод тогтоосон 39 хувийн татварыг шоглосон цагийг Swatch компани үйлдвэрлэж, худалдаанд гаргажээ. Энэхүү цаг нь 3 ба 9 тооны байрлалыг сольсон онцлогтой аж.
Долоодугаар сарын 31-ний шөнөөс наймдугаар сарын эх хүртэлх хугацаанд АНУ Швейцарийн импортод шинэ татвар тогтоож хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь Трампын засаг захиргааны дөрөвдүгээр сард тогтоосон 31%-ийн татвараас өндөр байжээ.
Swatch компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, уг цаг нь одоогоор татварыг буулгаж чадахгүй байгаа Швейцарийн засгийн газарт өгч буй “ирмэлт” шинжтэй бүтээгдэхүүн гэжээ.
Эх сурвалж: Dzen