x

“Солонго 1, 2” хорооллын эхний ээлжийн барилгуудыг 2026 оны 08 дугаар сард ашиглалтад оруулна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 17.19 га газарт БНСУ-ын Засгийн газрын 266 сая 885 мянган ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Солонго-1” /MON 18/, Солонго-2” /MON19/ орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн барилга угсралтын ажлын явц 50 гаруй хувьтай үргэлжилж байна.

Төслийн барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам 2023 оны наймдугаар сард БНСУ-ын “Колон глобал” корпорацитай байгуулсан. Улмаар барилга угсралтын ажил 2024 оны гуравдугаар сард эхэлсэн. Төслийн гэрээний хугацаа 2027 онд дуусах бөгөөд эхний ээлжийн 2,042 айлын 27 блок барилгыг 2026 оны 08 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.  

Тус төсөл нь ухаалаг дэвшилтэт технологийг шингээсэн, ногоон хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон, эрчим хүчний хэмнэлттэй, орлогод нийцсэн 5,002 айлын 66 блок орон сууцны хороолол юм. “Солонго 1, 2” төслийн онцлог нь барилга хоорондын зай нь БНСУ-ын барилгын стандартын дагуу төлөвлөгдсөн, ногоон байгууламж бүхий цогцолбор хотхон юм. Мөн нарны гэрэл халхлагдахгүй, эрчим хүчийг хэмнэх зорилгоор байгаль орчинд ээлтэй шийдлээр нарны эрчим хүч хураагуур ашиглан нийтийн эзэмшлийн хэсгийн гэрэлтүүлгийг цахилгаан хэмнэлтэт аргаар шийдсэн. Интерьерийн хувьд давхар хоорондын чимээ, доргилтыг нэвтрүүлэхгүй, шалны дор зориулалтын дуу тусгаарлагч суурилуулсан. Галын дохиолол, хяналтын камер, домофан систем, гадна зогсоолын нэвтрэх системүүдийг нэгдсэн гурван серверээр хянана. Түүнчлэн айл тус бүр шилэн кабельд холбогдсон учир интернэтийг өндөр хурдаар ашиглах боломжтой.  

Төслийн захиалагчаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, захиалагчийн хяналтыг “ТОСК” ТӨХХК, зөвлөх үйлчилгээг БНСУ-ын “Samoo” түншлэлийн гишүүн “Мүүён си эм” төлөөний газар, ерөнхий гүйцэтгэгч “Колон глобал корпораци, туслан гүйцэтгэгчээр “Гранд слаб инвест” ХХК тус тус ажиллаж байна.

Одоогийн байдлаар “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төсөлд ямар нэгэн урьдчилсан захиалга аваагүй бөгөөд барилга ашиглалтад орсны дараа Засгийн газрын тогтоолоор хэнд, ямар шалгуураар, ямар нөхцлөөр олгох зэрэг асуудал шийдэгдэх тул иргэд та бүхэн “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК болон албан хаагчдын нэрийг барьж бүртгэлд хамруулна, оочер дараалалд оруулж өгнө гэх мэт залилангийн гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлээрэй. Албан ёсны мэдээллийг www.tosk.gov.mn вэб сайт, Төрийн Орон Сууцны Корпораци нэртэй пэйж хуудас болон 7288-7788 дугаарын утсаар авах боломжтой.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцарь Трампын 39%-ийн татварыг элэглэсэн цаг гаргалаа 2 мин Өнөөдөр “Хилчдийн өдөр” тохиож байна 10 мин Сагсан бөмбөгийн 3х3 U23 насны ДАШТ Хятадад эхэллээ 11 мин Сагсан бөмбөгийн 3х3 U23 насны ДАШТ Хятадад эхэллээ 12 мин Колумб мансууруулах бодисын тэмцэлд хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтад оров 13 мин Монгол-Хятадын барилга, дэд бүтцийн форум Улаанбаатарт болно 18 мин Б.Батхуяг: Хар тамхичин хүнийг шорон, эсвэл үхэл хүлээж байдаг 1 цаг 0 мин “Солонго 1, 2” хорооллын эхний ээлжийн барилгуудыг 2026 оны 08 дугаар сард ашиглалтад оруулна 1 цаг 33 мин Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун, Улаанбаатарт 15-17 хэм дулаан 2 цаг 1 мин Ховд аймагт баригдаж буй үйлдвэрлэл, технологийн парк 80.6 хувьтай байна 2 цаг 6 мин Улаанбаатарт өнөөдөр 3, 8-аар төгссөн дугаартай машины хөдөлгөөн хязгаарлагдана 2 цаг 8 мин Т.Алтжин дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ 2 цаг 11 мин Фэйсбүүкээр үйлдэгдэж буй цахим залилан нэмэгдсээр байна 2 цаг 15 мин Бүх ард түмний спортын наадмын нээлтэд Улсын арслан Э.Батмагнай галт бамбарыг асаав 2 цаг 18 мин HOTULA аппликейшнээр түлш худалдан авах боломжтой боллоо 17 цаг 20 мин НИТХ-ын дэргэд иргэдэд үйлчлэх номын сан нээлтээ хийлээ 17 цаг 22 мин Улаанбаатар хотод BRT замын бүтээн байгуулалт эхэлнэ 17 цаг 26 мин Д.Цогтбаатар: Ерөнхий сайд Г.Занданшатар ийм жижиг зүйлээр улс төр хийхгүй байх 19 цаг 21 мин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Бүх нийтийн гүйлт” зохион байгуулагдана 21 цаг 3 мин Тэгш, сондгой зохицуулалт хүчингүй болж, хуучин журамд шилжинэ 21 цаг 5 мин
iИх уншсан
Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Бусдын нүдэн дээр гарсан хэрцгийлэл ба “bystander effect” Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... Балбын гашуун сургамж Үйлтэй таван толгой Улс төрийн идэвхтэн, Трампын ойрын холбоотон Чарли Киркийг т... Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдла... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл н... УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад ... Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав Эх дагина Дондовдуламын хосгүй үнэт эд зүйлсийг Богд хааны о...
Top