x

Монгол-Хятадын барилга, дэд бүтцийн форум Улаанбаатарт болно

“БНХАУ-ын инженер, технологийн 19 дэх үзэсгэлэн, Монгол–Хятадын барилга, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын форум”-ыг энэ сарын 18–20-нд Улаанбаатар хотод зохион байгуулна.

Монголын Барилгын үндэсний ассоциаци ТББ, БНХАУ-ын Олон улсын гэрээлэгчдийн нийгэмлэг (CHINCA), Хятадын Машин механизмын инженерийн корпорацийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулагч газар хамтран зохион байгуулах форумд БНХАУ-ын тэргүүлэгч барилга, дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах барилга, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө, барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн чиглэлийн аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид оролцоно.

Форум нь монголын компаниудад төслөө танилцуулах, Хятадын тэргүүлэгч корпорациудын орчин үеийн дэвшилтэт техник технологи, инновацитай танилцахын зэрэгцээ Хятадын хамгийн том хөрөнгө оруулагчидтай холбогдон, стратегийн бодлого, бизнесийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын түвшний хэлэлцүүлэг өрнүүлж, бизнесийн гэрээ хэлэлцээр хийх, хөрөнгө оруулалтын боломжоо нэмэх, барилгын салбарын эдийн засгийн өсөлтийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд түлхэц болох юм.

Манай улс БНХАУ-тай 1949 оноос дипломат харилцаа тогтоон, эдийн засаг, худалдаа, бүтээн байгуулалтын бүх салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж иржээ. Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2024 оны байдлаар 24 тэрбум ам.долларт хүрсний 65 орчим хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Дэлхийн эдийн засаг, бүс нутгийн геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж буй энэ цаг үед хоёр улсын бизнесийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, хамтарсан төслүүд нь барилгын салбараар хязгаарлагдахгүй дэд бүтэц, тээвэр ложистик, эрчим хүч, инженерчлэл, техник технологи, инновацийн салбарт өргөжиж байгаа билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлд ашигт малтмал олборлогч 140 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж байна 2 мин УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 3 мин Сүүлийн 10 жилд 608 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ 3 мин Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн бүтээл Төрийн шагналд нэр дэвшлээ 3 мин ӨНӨӨДӨР: Улаанбаатар хотод Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхэлнэ 5 мин Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхилж, нийт нутгаар сэрүүсэхийг анхаарууллаа 7 мин Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 14 цаг 37 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 14 цаг 43 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 14 цаг 45 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 14 цаг 47 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 14 цаг 48 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 14 цаг 49 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 14 цаг 51 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 18 цаг 39 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 18 цаг 40 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 18 цаг 41 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 18 цаг 41 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 18 цаг 41 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 18 цаг 42 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 18 цаг 43 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top