x

Бусдын нүдэн дээр гарсан хэрцгийлэл ба “bystander effect”

2025 оны есдүгээр сарын 17-нд олон нийтийг цочроосон нэгэн аймшигт хэргийн шүүх хурал товлогдож байна. Энэ бол зөвхөн нэг гэр бүлийн хувийн эмгэнэл бус, бүхэл бүтэн нийгмийн хариуцлага, ухамсрын шалгуур болох үйл явдал юм. Өнгөрсөн зун залуухан эмэгтэй олон хүний нүдэн дээр нөхрийнхөө гарт харгис хэрцгийгээр амиа алдсан. Тэр охин олон удаа хутгалуулж, “авраарай, туслаарай” хэмээн амь тэмцэн хашгирсан ч түүнийг хүрээлэн зогссон хүмүүсийн олонх нь гартаа байсан зүйлээ шидэж, дорвитой алхам хийхийн оронд гар утсаа гарган бичлэг хийж зогссон. Нэг ч хүн зориг гарган урд алхам хийсэнгүй. Энэ бол хувь хүний амьдрал төдийгүй нийгмийн оюун санааны доройтол, ёс суртахууны задралын тод жишээ юм.

Энэ явдлыг сонссон хүн бүхэн тавин жилийн өмнөх Нью-Йорк хотын нэгэн алдарт хэрэг болох “Kitty Genovese”-ийн аллагыг санах биз ээ. 1964 онд Кэтрин Женовезе гэдэг эмэгтэйг байрных нь гадаа олон арван хүний харц дор хутгалан хөнөөсөн. Дараа нь гэрчүүдийн зарим нь “хүн бүр цагдаа дуудаж байгаа гэж бодсон”, “хэн нэгэн тусална гэж найдсан” хэмээн тайлбарласан байдаг. Тэр эмгэнэлт хэрэг нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд “bystander effect” буюу “ажиглагчийн нөлөө” гэсэн ойлголтыг бий болгосон бөгөөд энэ нь өнөөдрийг хүртэл нийгмийн сэтгэл зүйг тайлбарлахад ашиглагдсаар байна.

Ажиглагчийн нөлөө гэдэг нь олон хүн цугласан нөхцөлд хувь хүний хариуцлага сарниж, хүн бүр “бусад нь туслах байх” гэж бодож, өөрөө алхам хийхээс зайлсхийдэг үзэгдэл юм. Америкийн сэтгэл судлаачид Жон Дарли, Бибб Латане нарын хийсэн сонгодог туршилтаар, хэрэв хохирогч ганц хүнд тусламж хүсвэл 85 хувь нь яаралтай хариу өгч байсан бол, гурваас дээш хүн байхад туслах магадлал дөнгөж 31 хувь болж буурдаг болохыг тогтоосон. Энэ бол “хариуцлагын сарнил” хэмээх ойлголтыг баталсан хамгийн тодорхой баримт юм. Олон хүн байхад хариуцлага бүдгэрч, туслахын оронд хүлээзнэх, эргэлзэх, бүр хэн ч юу ч хийхгүй зогсох байдал давамгайлдаг.

Монголын нийгэмд ч энэ үзэгдэл улам бүр тодорч байна. Зам тээврийн осол гарахад эсвэл гудамжинд хүн хүчирхийлэлд өртөхөд олон хүн цуглаж, туслахын оронд бичлэг хийж, дараа нь цахим сүлжээнд нийтэлдэг нь энгийн үзэгдэл мэт болсон. Энэ нь нэг талаар ухамсрын дутагдал, нөгөө талаар айдсаас үүдэлтэй. Хүн бүрийн дотор “би туслах ёстой” гэсэн дуу хоолой цуурайтдаг ч, нийгмийн бодит байдал тэднийг хөдөлгөдөггүй.

Энд зөвхөн сэтгэл зүйн хүчин зүйл бус, хууль эрх зүйн орчин ч нөлөөлж байгааг онцлох нь зүйтэй. Монголд сүүлийн жилүүдэд гэр бүлийн маргаанд оролцож, хүний амь насыг аварсан иргэд өөрсдөө хуулийн хариуцлагад татагдсан тохиолдол гарсан. Жишээлбэл, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйд тусалсан иргэн буруутгагдаж, “хэтрүүлэн хүч хэрэглэсэн” гэж шалгагдсан хэрэг олон нийтийн анхааралд орж байлаа. Үүнээс үүдэж хүмүүсийн сэтгэл зүйд “тусалбал өөрөө хэрэгт орчих вий” гэсэн айдас гүн суусан.

Өөрөөр хэлбэл, хүний ёс суртахууны үүрэг нэг талд, харин хуулийн эрсдэл нөгөө талд зогсож, иргэдийг алхам хийхээс татгалзуулдаг. Энэ нь хохирогчийн амь насыг аврах боломжийг багасгаж, нийгэм бүхэлдээ хайхрамжгүй байдалд суралцаж байна гэсэн үг. Гэтэл дэлхийн олон оронд ийм нөхцөл байдалд иргэнийг хамгаалдаг хууль тогтоомж байдаг. Тухайлбал, АНУ болон Европын зарим оронд “Good Samaritan Law” буюу “Сайн санаатны хууль” хэрэгжиж, хүнд тусалсан иргэнийг эрүүгийн болон иргэний хариуцлагаас чөлөөлдөг. Харин манайд ийм хамгаалалт тодорхой бус, бүрхэг байгаа нь хүмүүст эргэлзээ төрүүлж, туслахаас татгалзах нэг том шалтгаан болж байна.

Сэтгэл судлаачдын тайлбарласнаар, ийм үед хүний үйлдлийг саатуулдаг гурван гол хүчин зүйл байдаг. Нэгдүгээрт, айдас — халдагч руу ойртвол өөрөө хохирогч болох вий гэсэн айдас. Хоёрдугаарт, эргэлзээ — “цагдаа дуудаж байгаа хүн бий”, “нөхцөл байдал өөрөө намжина” гэсэн хийсвэр найдвар. Гуравдугаарт, олонхийн дарамт — бусад нь юу ч хийхгүй байхад ганцаараа урд алхаж, олны дундаас ялгарахаас эмээх сэтгэл. Эдгээр хүчин зүйл нийлж, хүн бүрийг “чимээгүй гэрч” болгон хувиргадаг. 

 

Энэ бүхнээс харахад бидний өмнө зөвхөн нэг охины амь насыг авч одсон аймшигт хэрэг бус, бүхэл бүтэн нийгмийн ухамсрын сорилт байна. Бид өөрсдөөсөө асуух ёстой: “Би тэр үед байсан бол юу хийх байсан бэ?” Хэрэв бидний ихэнх нь зүгээр л бичлэг хийх байсан бол энэ нь нийгмийн үнэт зүйл ямар хэмжээнд хүрснийг харуулж буй бодит толь юм.

Нийгмийн сэтгэл зүйн талаас авч үзвэл, ажиглагчийн нөлөөг даван туулах хамгийн гол хүчин зүйл бол хувь хүний ухамсарт суулгах дадал юм. Өөрөөр хэлбэл, “хүндрэлтэй нөхцөлд хариуцлага миний дээр байна” гэсэн ойлголтыг бий болгох. Энэ нь сургалт, боловсролоор дамжин төлөвшдөг. Анхан шатны тусламжийн сургалтад хамрагдсан иргэн өөрийгөө илүү итгэлтэй мэдэрч, туслах магадлал өндөр болдог.

Энэ бол зөвхөн хувь хүний ухамсрын асуудал биш, төрийн бодлогоор зохицуулах шаардлагатай асуудал. Иргэн тусалсаныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээх ёсгүй. Харин ч нийгмийн өмнө сайн үйл хийснийх нь төлөө хамгаалагдах ёстой. Тиймээс Монголд ч “Good Samaritan Law”-той дүйцэхүйц эрх зүйн орчин бий болгох зайлшгүй хэрэгцээ байна. Энэ хуулийг баталснаар иргэдийн айдас багасч, туслах эрмэлзэл нэмэгдэнэ.

Гэхдээ зөвхөн хууль гаргаад бүх зүйл өөрчлөгдөхгүй. Хамгийн гол нь олон нийтийн хандлагыг өөрчлөх ёстой. Бид “бичлэг хийсэн” хүнийг биш, “тусалж аварсан” хүнийг шагнаж, үнэлдэг нийгмийн соёл руу шилжих хэрэгтэй. Хэвлэл мэдээлэл ч үүнд чухал нөлөөтэй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд “хүчирхийлэлд өртөгчийг бичиж, шэйрлэсэн” тухай бус, “хүнд тусалсан иргэнийг” онцолж, үлгэр жишээ болгох нь хамгийн том хүмүүжлийн хүч юм.

Эцэг эх нь өнөөдөр охиныхоо гэгээн дурсгалд зул өргөж, охиныхоо төлөө эцсээ хүртэл тэмцэхээ илэрхийлж байна. Тэдний зовлон бол ганц гэр бүлийн биш, нийт Монголын зовлон. Энэ хэрэг бидэнд нэг үнэнийг маш тодорхой харууллаа — хэн ч хэзээ ч хохирогч болж болно. Өнөөдөр туслахгүй өнгөрөөсөн хүн маргааш өөрөө тусламж эрэх хэрэгтэй болохыг үгүйсгэх аргагүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Wendy Taylor (173.244.62.29)
    My name is Wendy Taylor, I'm from Los Angeles, i want to announce to you Viewer how Capital Crypto Recover help me to restore my Lost Bitcoin, I invested with a Crypto broker without proper research to know what I was hoarding my hard-earned money into scammers, i lost access to my crypto wallet or had your funds stolen? Don’t worry Capital Crypto Recover is here to help you recover your cryptocurrency with cutting-edge technical expertise, With years of experience in the crypto world, Capital Crypto Recover employs the best latest tools and ethical hacking techniques to help you recover lost assets, unlock hacked accounts, Whether it’s a forgotten password, Capital Crypto Recover has the expertise to help you get your crypto back. a security company service that has a 100% success rate in the recovery of crypto assets, i lost wallet and hacked accounts. I provided them the information they requested and they began their investigation. To my surprise, Capital Crypto Recover was able to trace and recover my crypto assets successfully within 24hours. Thank you for your service in helping me recover my $647,734 worth of crypto funds and I highly recommend their recovery services, they are reliable and a trusted company to any individuals looking to recover lost money. Contact email Capitalcryptorecover@zohomail.com OR Telegram @Capitalcryptorecover Call/Text Number +1 (336)390-6684 his contact: Recoverycapital@fastservice.com
    2025 оны 09 сарын 20 | Хариулах
  • Sandra Hanson (149.88.98.130)
    HIRE A LEGITIMATE CRYPTO RECOVERY EXPERT // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I’m posting this positive feedback about THE HACK ANGELS RECOVERY EXPERT, the most credible and trusted cyber security and cryptocurrency recovery expert. I was lucky enough to have benefited from their service when I lost my cryptocurrency. I was able to get them through their website and submit all the information about my lost cryptocurrency, THE HACK ANGELS RECOVERY EXPERT did their investigation with proper professional assistance and transparency. I’m amazed by their service and I’m hugely grateful for their help in recovering my cryptocurrency. I recommend their services to everyone in need of cryptocurrency recovery experts. CONTACT INFO WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 09 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 6 цаг 32 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 6 цаг 38 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 6 цаг 40 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 6 цаг 42 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 6 цаг 43 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 6 цаг 44 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 6 цаг 46 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 10 цаг 34 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 10 цаг 35 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 10 цаг 36 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 10 цаг 36 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 10 цаг 36 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 10 цаг 37 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 10 цаг 38 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 12 цаг 32 мин Аюулгүй байдал эхний дүрэм 13 цаг 20 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 14 цаг 11 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 14 цаг 14 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 14 цаг 15 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 14 цаг 15 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top