Улаанбаатар хотод маргаашаас эхлэн авто машины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчихгүй.
Тээврийн хэрэгслүүдийг хуучин хязгаарлалтын дагуу замын хөдөлгөөнд оролцуулна. Тодруулбал,
1, 6-аар төгссөн дугаартай машинууд даваа гараг
2, 7-оор төгссөн дугаартай бол мягмар гараг
3, 8-аар төгссөн дугаартай бол лхагва гараг
4, 9-өөр төгссөн дугаартай бол пүрэв гараг
5, 0-ээр төгссөн дугаартай бол баасан гарагт 8:00-20:00 цагийн хооронд зорчино.
Дугаарын хязгаарын бүс 32-ын тойргоос 120 мянгатын уулзвар хүртэл, Саппорогийн уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто зам хамаарна.
Ташрамд, нийслэлийн Засаг даргын 2020 оны захирамжаар Улаанбаатар хотын авто замын ачааллыг багасгах зорилгоор бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн билээ. Харин шинэ хичээлийн жил эхлэх үеэр замын хөдөлгөөний ачааллыг багасгахаар өнгөрсөн наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны 20:00 цагийг дуустал тээврийн хэрэгсэл улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж байсан юм.