x

40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав

Хөл бөмбөгийн 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ урьдчилсан шатанд Португалын шигшээ баг Унгарыг хожсон тоглолтын дараа Криштиану Роналду гоолын амжилтаа ахиуллаа.

Тодруулбал, Португалын довтлогч ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод 39 дэх гоолоо оруулснаар түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан Гватемалын хөлбөмбөгчин Карлос Руистэй эн зэрэгцэж, Аргентины Лионел Мессигээс гурван гоолын зөрүүтэй болжээ.

Өдгөө 40 настай К.Роналду мөн Португалын шигшээ багийн бүрэлдэхүүнд 223 тоглолтод оролцохдоо 141 гоол оруулснаар олон улсын дээд амжилтаа ахиулсан байна. Мягмар гарагт Будапештийн “Puskas Arena” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын үеэр тэрбээр 58 дахь минутад торгуулийн цохилтоор гоол оруулжээ. Уг тоглолт 2-3 харьцаагаар өндөрлөсөн байна.  

Өнгөрсөн бямба гарагт Португалын шигшээ Арменийн багийг 5:0-ээр хожсон тоглолтод К.Роналду хоёр гоол оруулснаар португалчууд эхний хоёр тоглолтод зургаан оноо авч, F хэсгийг тэргүүлж эхэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 6 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 20 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 24 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 28 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 41 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 46 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 49 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 53 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 56 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 3 цаг 1 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 9 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top