x

Улс төрийн идэвхтэн, Трампын ойрын холбоотон Чарли Киркийг тойрсон маргаан ба Америкийн гүн хуваагдал

Чарли Киркийн аллага Америкийн гүн хуваагдлыг улам тод харууллаа. Түүнийг хайрладаг, эсвэл үзэн яддаг байсан аль ч талаас харахад энэ явдал улс төрийн хүчирхийлэлтэй нүүр тулсан Америкийн ардчилалд том сорилт болж байна.

1968 оноос өнөөг хүртэл: хүчирхийлэл дагуулсан улс төрийн мөчлөг

1968 оны дөрөвдүгээр сард иргэний эрхийн хөдөлгөөний удирдагч Мартин Лютер Кингийг хөнөөсөн тэр шөнө сенатор Роберт Ф.Кеннеди Индианаполис хотод цугларсан олон нийтэд үг хэлж байлаа. Тэрээр “Бид ямар улс вэ, цаашид хаашаа явах ёстой вэ гэдгийг өөрсдөөсөө асуух цаг ирлээ” хэмээн хэлсэн байдаг. Мөн тэрбээр “Хар арьст хүмүүс өшөө авах хүсэлд автаж мэднэ. Гэхдээ бидэнд өөр сонголт бий. Хүчирхийллийг ойлголцол, ухаарлаар орлуулах боломж­ той” хэмээн уриалсан. Энэ нь түүний хамгийн шилдэг илтгэлүүдийн нэг болсон ч удалгүй АНУ даяар үймэн, галдан шатааж, тэр жилдээ Кеннеди өөрөө ч аллагад өртөж амиа алдсан билээ. Өнөөдөр, яг 57 жилийн дараа Америк улс дахин улс төрийн хүчирхийллийн сүүдэрт өртлөө. Ютагийн их сургуулийн байранд барууны залуу идэвхтэн, 31 настай Чарли Кирк буудуулан амиа алдсан нь олон нийтийг цочирдуулж байна. Кинг болон Кирк нь үзэл баримтлалын хувьд огт өөр хүмүүс байсан ч тэдний аллага улс төрийн үзэн ядалтаар дүүрсэн Америкийн түүхэн мөчүүдийн нэгийг дахин санууллаа.

Маргаантай өв

Америкчууд өнөөдөр нэгэн залуу улс төрийн удирдагчийн амь насыг хохироосон аймшигт хэрэгтэй нүүр тулж байна. Гэвч Киркийг хоёр туйлт өнцгөөс харж буй нь асуудлыг улам хурцатгажээ. Барууны талд тэрбээр шинэ үеийн Бүгд найрамдахчуудын “баатар” байсан бол зүүнийхэн түүнийг иргэний эрх, транс жендерийн эрх, эмэгтэйчүүдийн эрх, исламын шашныг байнга довтолдог хагалан бутаргагч хэмээн үздэг юмсанж. Түүхч, судлаачид энэ цаг үеийг “Америкийн туршилтын дахин нэг сорилт” гэж нэрлэж байна. Ерөнхийлөгчийн намтрын зохиолч Жон Мичам “Нэгэн улстөрчийг алсан аймшигт гэмт хэрэг дахин аймшигт үйлдлүүдийг өдөөх үү, эсвэл бид үл итгэдэг хүмүүсийнхээ үзэл бодлыг хүчирхийлэлгүйгээр хүлээн зөвшөөрөхийг сануулах уу? Хэрэв өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн бүх хүнд халдах боломжтой болчихвол Америкийн гэрээ, ардчиллын үндэс өөрөө нуран уналаа гэсэн үг” гэж хэлжээ.

Хүчтэй сөргөлдөөн

Киркийг хөнөөсний дараах өдрүүдэд Америк даяар уур хилэн оргилдоо хүрэв. Ерөнхийлөгч Дональд Трамп зүүнийхнийг “хэт догшин үг хэллэгээрээ энэ хэрэгт хүргэсэн” гэж буруутган, “Энэ балмад үйлдэлд хувь нэмэр оруулсан бүхэнд хариуцлага хүлээлгэнэ” хэмээн мэдэгдэв. Конгресс дахь Ардчилсан болон Бүгд найрамдах намын гишүүд бие бие рүүгээ дайрч, нэгнийгээ буруутгаж мөн аюулгүй байдлынхаа талаар улам ихээр санаа зовж эхэллээ. Киркийг болон түүний үзэл бодлыг шүүмжилсэн хүмүүсийг барууны нөлөөлөгчид илчилж, олон нийтийн өмнө дайрч эхэлжээ. Мөн сүүлийн өдрүүдэд сошиал платформууд дээр ‘иргэний дайн’ гэх үг хэрэглэгдэх тоо огцом өссөн нь энэ хуваагдал ямар гүн болж буйг илтгэв. Юта мужийн захирагч Спенсер Кокс харин уур хилэнг намжаахыг оролдож байна. Тэрээр “Энэ бол зөвхөн нэг хүний аминд халдсан хэрэг биш. Бид бүгдэд чиглэсэн халдлага юм” гэж мэдэгдсэн бөгөөд Кирк чөлөөт үгийн төлөө тэмцдэг байсан гэдгийг сануулж “Өөрийнхөө эрхийг эдэлж байхдаа амь насаа алдсан нь хүмүүс өөрийн санаа бодлоо чөлөөтэй хуваалцах, илэрхийлэхэд илүү хэцүү болгож байна” гэж онцоллоо.

Хурц үг, хурц байр суурь

Кирк олон нийтийн дургүйцлийг төрүүлдэг хурц мэдэгдлүүд хийдэг байлаа. Тэрээр Мартин Лютер Кингийг “Сайн хүн биш”, Иргэний Эрхийн Хуулийг “асар том алдаа”, Жорж Флойдыг “новш” хэмээн нэрлэж байв. Мөн исламын шашныг “Барууны ертөнцөд нийцэхгүй” гэж хэлж, “еврей хандивлагчид” нь боловсрол, урлаг соёлын байгууллагуудаар дамжуулан радикализм тарааж байна хэмээн буруутгаж байсан. Эмэгтэй ардчилсан улстөрчдийг тэр “Ганцаараа үхэхийг хүсдэг хүүхэдгүй хүмүүс” гэж шүүмжилж байлаа. Гэвч АНУ-ын их дээд сургуулиудын олон мянган залууст тэр жинхэнэ “од” байсан. Илэн далангүй, хурц илтгэлээрээ тэднийг татаж, маргаанд дуртай байдал нь нэр хүндийг нь өсгөсөн. 2024 оны Бүгд найрамдахчуудын их хурлын тайзан дээр тэрээр “Демократууд хэдэн зуун тэрбум ам.долларыг хууль бусаар цагаачид болон гадаад орнуудад өгсөн. Харин Z үеийнхэн гэр бүлтэй болох, орон сууцтай болох нь битгий хэл амьдралынхаа туршид өрөнд баригдсан хэвээр байна” гэж залуусыг уриалж байлаа.

Ялгаатай үнэлгээ

Түүнийг зарим нь “Америкийн ардчилалд хар сүүдэр болсон хүн” гэж нэрлэжээ. Харин Трампын 2016 оны сонгуулийн менежер Брэд Парскейл Киркийг гайхалтай эх оронч, тэмцэгч байсан гэж дурссан. Судлаач Дэн Картер “Түүний аллага Америкт маш том гарз боловч түүнийг ардчиллыг бэхжүүлсэн мэтээр үнэлэх нь буруу” гэж мэдэгджээ.

Гашуудал ба энэрэл

Вашингтоны Эпископын сүмийн удирдагч Марианн Эдгар Будде “Киркийг хайрлаж, хүндэлдэг хүмүү­ сийн гашуудлыг хүлээн зөвшөөрөх ёстой. Харин түүний байр сууринаас шархалсан хүмүүс ч бас өөрийн сэтгэлээ илэрхийлнэ. Энэ үед бид илүү уужим сэтгэлтэй байж, гашуудлыг хүндэтгэх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

Хэвлэл мэдээллийн үүрэг

Делавэрийн их сур­гуулийн харилцааны профессор Даннагал Янг Киркийн үхлийн дараах хэвлэл мэдээллийн тайван, болгоомжтой хандлагыг онцолжээ. “Олон нийтийн уур хилэн дээд цэгтээ хүрсэн энэ үед хэвлэл мэдээлэл хэт сэдрээх бус харин намжаах үүрэгтэй гэдгээ ойлгож байна. Энэ бол ардчиллын эрүүл мэндэд маш чухал зүйл” гэж тэр хэлэв. Гэвч судлаач Даннагал  Янгийн хэлснээр, Киркийг ‘иргэний соёлтой’ хэмээн үнэлж буй хүмүүс үнэндээ энэ ойлголтыг зүгээр л ‘эелдэг’ байдалтай андуурч байна гэв. Чарли Кирк ярьж, харилцахдаа эелдэг байсан нь үнэн. Гэхдээ энэ бол зөвхөн ярианы хэв маяг. Харин жинхэнэ иргэний соёл гэдэг нь хүн бүрийг олон нийтийн орон зайд багтааж, оролцуулах тухай ойлголт юм. Харин Кирк тодорхой бүлгийг зориуд орхигдуулсан учраас би түүнийг иргэний соёлтой байсан гэж үзэхгүй” хэмээн тэр хэллээ.

Ирээдүйн сургамж

Юта мужийн захирагч Спенсер Кокс залуу үеийн­ хэнд хандан “Та бүхэн уур хилэнгээр дүүрсэн улс орныг өвлөн авч байна. Гэвч өөр зам сонгох боломж та нарт бий” гэжээ. Тэрээр Киркийн хэлсэн “Дайснаа уучил. Энэ бол тэднийг хамгийн их уурлуулдаг зүйл” гэсэн үгийг сануулан, уур хилэнгийн оронд эв нэгдэлийг хүсэв. “Танай үе шинэ соёлыг бий болгож чадна. Өнөөдөр бидний зовж буй энэ уур хилэн, хуваагдлаас тэс өөр соёл” гэж Кокс онцолсон юм.

2025.09.13 Энэхүү нийтлэл нь “The New York Times” сонинд анх нийтлэгдсэнийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэв.

Орчуулсан: М.Мядагбадам, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Sandra Hanson (149.88.98.130)
    HIRE A LEGITIMATE CRYPTO RECOVERY EXPERT // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I’m posting this positive feedback about THE HACK ANGELS RECOVERY EXPERT, the most credible and trusted cyber security and cryptocurrency recovery expert. I was lucky enough to have benefited from their service when I lost my cryptocurrency. I was able to get them through their website and submit all the information about my lost cryptocurrency, THE HACK ANGELS RECOVERY EXPERT did their investigation with proper professional assistance and transparency. I’m amazed by their service and I’m hugely grateful for their help in recovering my cryptocurrency. I recommend their services to everyone in need of cryptocurrency recovery experts. CONTACT INFO WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 09 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 2 цаг 30 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 2 цаг 30 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2 цаг 41 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 3 цаг 10 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 6 цаг 29 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 6 цаг 31 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 6 цаг 32 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 6 цаг 41 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг 7 жил болгон сунгахыг судалж байна 6 цаг 43 мин Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна 7 цаг 23 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 7 цаг 24 мин Олон улсын болон үндэсний томоохон компаниуд Ханбогд суманд салбараа байгуулж байна 8 цаг 48 мин Гадаадын иргэдэд виз олгох үйлчилгээг цахимжуулж, ангиллыг 54 болгон нэмэгдүүлэв 9 цаг 3 мин Төрийн албан хаагчид уян хатан цагийн хуваариар, нэг өдөр цахимаар ажиллана 9 цаг 3 мин АТГ: Нас барсан 721 иргэнд 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосон зөрчлийг илрүүллээ 9 цаг 6 мин Марк Цукерберг өөрийн хиймэл оюунт дижитал ихрийг бүтээж байна 9 цаг 7 мин Улаанбаатар трам төслийн эхний шугам Сэлбэ дэд төвөөр дамжин өнгөрнө 9 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ 9 цаг 9 мин БНСУ-д ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрчээ 10 цаг 54 мин Азийн хэйболын АШТ-ээс Э.Тэмүүжин мөнгөн медаль хүртлээ 10 цаг 55 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц... Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур... "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн бүртгэл үргэл... Дотоодын үйлдвэрийн барааг төрийн цахим дэлгүүрт байршуулна
Top